Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр
Жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдөр 100 гаруй улс оронд 1994 онд бий болгосон Дэлхийн багш нарын өдрийг (World Teaches” Day) тэмдэглэж байна. Энэ өдөр нийгмийн хөгжил цэцэглэлт болон боловсролын бүхий л төвшинд багш нарын оруулсан хувь нэмрийг хүмүүс тэмдэглэн тэдэнд хүндэтгэлээ үзүүлж байна. Энэ баярын урьдатгал нь 1966 оны аравдугаар сарын 5-нд Багш нарын статусийн тухай (Special Intergovernmental Conference on the Status of Teachers) Засгийн газар хоорондын тусгай бага хурал болсон байна. Тэр үеэр ЮНЕСКО ба Олон улсын хөдөлмөрийн зохион байгуулалтын байгууллага хоёрын төлөөлөгчид “Багш нарын статуст хамаатай зөвлөмж” (Recommendation concerning the Status of Teachers) баримт бичигт гарын үсэг зурсан байлаа. Аравдугаар сарын 5-нд тэмдэглэх энэ өдрөө зохион байгуулагчид нь дэлхийн хойд хэсгийн сурагчдын амралт ба өмнөд хэсгийн зуны амралттай ойролцоо хугацаанд байхаар төлөвлөсөн байна.
Сүүлийн жилүүдэд төсвийн ажилтнуудын цалин хөлс бага байгаа, хөдөлмөрийн нөхцөл муу, олон тооны багш нар тэтгэвэртээ гарсан мөн мэдрэлийн ядаргаа ба олон оронд ДОХ/ХДХВ халдвараар багш нар олноор үрэгдсэн гэх зэргийн нөхцөлөөс болон багш нарын тоо эрс буурчээ. Зарим нэг дүгнэлтээр 2015 он гэхэд дэлхийд бага сургуулийн багш нар гэхэд л одоо байгаа шигээ 35 сая хүн шинээр шаардлагатай болох ажээ.
URL: