Өнөөдөр франц кино ертөнцөөр аялаарай

Өнөөдөр франц кино ертөнцөөр аялаарай

Монголын кино сонирхогчид тэр дундаа кино урлагийн салбарынханд алдаж боломгүй сайхан боломж олдож энэ сарын 4-9 хооронд “Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадам зохион байгуулагдахаар болсон билээ.

Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүргэх зорилготой тус наадмын албан ёсны нээлт залуу найруулагч Ч.Хоролдоржийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох “Шарга даага” бүтээлээр эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр Франц кино өдөрлөгийн хүрээнд “Зөвшөөрөгдсөн хувилбар”, “Ердийн гүйцэтгэл”, “Брагийн гэр бүл” гэсэн гурван киног үзэгчдийн хүртээл болгох юм.

Ингээд эдгээр кинонууд хэдэн цагаас гарах хийгээд товч танилцуулгыг хүргэж байна.

“Зөвшөөрөгдсөн хувилбар” – 16.00-17,40 4-р танхим

Энэ түүх Тоскана мужийн өмнө зүгт орших италийн нэгэн жижиг хотод эрэгтэй эмэгтэй хоёрын хоорондох нэгэн уулзалтын талаар юм. Эрэгтэй нь английн зохиолч бөгөөд тус газар илтгэл тавихаар ирсэн бол харин эмэгтэй нь францын нэг галерейн эзэн.

Хаана ч хэнд ч тохиолдож болох энэхүү түүхийг Ираны найруулагч Аббас Киорастами найруулсан байна.

Уг кино 2010 оны Каннын олон улсын кино наадмын тэргүүн дээд шагналт нэр дэвшсэн бөгөөд гол дүрийн жүжигчин Жюльет Биношт 2010 оны Каннын олон улсын кино наадмын Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авчирсан юм.

“Ердийн гүйцэтгэл” – 17.55-19.40 3-р танхим

1952 оны намар. Москва хотод ажилладаг Физик эмчилгээний эмч бүсгүй нөхрөөсөө хүүхэдтэй болохыг хичээнэ. Түүний нөхөр физикч бөгөөд эхнэрийнхээ хайраар амьдрах урам зориг авдаг нэгэн. Өвчтэй Сталин хувийн эмчээ ажлаасаа халж эмч бүсгүйг ажилд авна. Дарангуйлагч хосуудын харилцаанд эргэлзээ төрүүлж залуу бүсгүйтэй хамт байх болно. Нөхөрсөг бөгөөд айдас хүрэм Сталины заналхийллийн тухай энэхүү кино өгүүлэх болно…

2009 онд гарсан уг кино 100 минут үргэлжлэх бөгөөд найруулагчаар Марк Дюган ажиллаж Сиатлийн олон улсын кино наадамд оролцохоор сонгогдож байжээ.

“Брагийн гэр бүл” – 19.30-20.56 1-р танхим

Мишель Бра хүү Себастиандаа Обрак хотын төвд орших 3 одтой ресторанаа өв залгамжлуулахаар шийддэг. Аав хүү хоёр хоёулаа карьераа шийдвэрлэх чухал үетэй нүүр тулна. Хийж бүтээсэн зүйлээ уламжлах боломжтой юу? Хүү өөрийн нэрээ гаргахад амар байх болов уу? Энэ кино нь гурван үе дамжиж ирсэн нэгэн нэр бүлийн мэдлэг чадвар болон өв хөрөнгөний талаарх тусгал юм.

2012 онд гарсан тус кино Филаделлийн олон улсын кино наадмын шүүгч нарын нэрэмжит Шилдэг баримтат кино шагналыг хүртсэн бөгөөд найруулагчаар Пол Лакост ажиллажээ.

Дашрамд дуулгахад “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд гарч буй кинонууд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ-гээр “Тэнгис” кинотеатрын дэлгэцнээ гарах бөгөөд киноны дараа тухайн уран бүтээлийг туурьвисан уран бүтээлчидтэй уулзах боломжийг олгож буйгаараа онцлог юм.

Кино наадмын үеэр гарах киноны хуваарыг манай сайт цаг тухай бүрт нь мэдээллэх болно.

А.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих