Цасан охин (Эротик өгүүллэг)
Энэ жилийн хамгийн сүүлчийн орой энд тэндгүй салют хэмээх олон өнгийн гэрэлтэй пуужин харваж, шөнийн тэнгэрээс будрах цав цагаан цас хотын гудамжийг гантиг шиг чимж өнөөх өнгө өнгийн гэрэлд туяаран солонгорч гайхалтай үзэсгэлэнтэй харагдана.
Энд тэндгүй он солигдох мөчөөс өмнө гэртээ харих гэсэн хүмүүс яаран яаран хурдан алхах боловч нүд гялбам өнгийн гэрлийг сониучирхан саатах аж. Би явсаар талбайн голд зогсож нүсэр том ногоон гацуурын гялалзан гялтагнах чимэг сааг харж зогссоноо нүдээ анин өөрийгөө өвлийн өвгөн болгож төсөөллөө.
Улаан торгон дээл дээр өргөн саан бүс бүсэлж угалзтай малгай гутал жийн урт цагаан сахлаа намируулж, томоос том бэлэгтэй уутаа үүрээд цайран гялалзах гэрэлтэй хотоор алхаж таарсан бүхэндээ ууттай бэлэг гардуулсаар яваагаар өөрийгөө харав. Эргэж хамт яваа 12 жилийн амьтдын баг өмссөн хүүхдүүдийг тойруулан хараад хажууд нь инээмсэглэн зогсох миний дээл шиг саан эмжээртэй гоёмсог даашинзтай урт хар гэзгээ сүлжин сул унжуулсан наашаа харахад нь нар гялбам царайлаг цаашаа харахад нь сар ичмээр үзэсгэлэнтэй гайхалтай хөөрхөн цасан охиныг олж хараад өөрийн эрхгүй ойртон очиж явтал кадр тасран хоосон зургийн хальс шиг бодол хөврөн зогсох нь тэр.
Учир нь хэн нэгний шидсэн цасан бөмбөлөг миний ар нурууг онож амтат сайхан бодлыг минь зогсооход хүрчээ. Яагаад ч юм бэ миний инээд хүрч нүдээрээ намайг оносон хэн нэгнийг хайсан ч олж чадсангүй.
Мөнх ногоон модыг тойрон бужигнах олон бүгд өөр өөрийн эхнэр, хайртай охиноо хөтлөн баясгалантайгаар холхих бөгөөд харин би л орчлон дээр орь ганцаар юм шиг гунигтай санагдан харихаар гэлдэрлээ. Гараа халаасандаа хийгээд гэрийн зүг яаралгүй алхаж замдаа тааралдсан хэсэгхэн мөсөн дээр гулгахаар ухасхийтэл дахиад нэг цасан бөмбөг нисч ирээд зүүн мөрийг минь онон задран унав.
Санаандгүй явсан би цочсон боловч өөрийг минь хэн гээч нь тоож цас чулуудсаныг мэдэхээр эргэн торйноо харсан ч хэсэг ганган охид хажуугаар зөрөн яг энэ үед цас түрүүний оносон газраас арай доох нь зүрхэн тушаад оноод бутран унахдаа миний өмссөн хар пальтон дээр ширхэг ширхгээр таран гэрэлд хар дээр цагаан саа түрхсэн мэт гоё харагдаж байлаа.
Тэнгэрт түмэн өнгийн гэрэл цацарч бүсгүйчүүд дуу алдан орилоод алга ташин байх нь сэтгэлд бахтай. Хүйтэн цас цэвэр чийглэг агаараар тааламжтай амьсгалж хөл доороо байгаа сэвсгэр цагаан цасыг чахруулан явсаар нэг мэдэхэд байрныхаа гадаа ирсэн байв. Байрныхаа ч гэж дээ. Явтлаа хөлсөлж авсан байр минь шүү дээ. Олон жилийн өмнө балчир хүүхэд байхдаа аав, ээж, эгчтэйгээ Германд очоод амьдарч сурсаар сая нэг дээд сургуулиа дүүргэн Монголд амьдардаг авга эгчийгээ эргэхээр ганцаараа наашаа хөлгийн жолоо сунгасан юм. Өсөх насандаа хааяа нэг нутагтаа ирдэг байсан ч ингэж шинэ жилээр ирж он солилцож байсангүй.
Миний энд ирсэн өөр нэг шалтгаан бол аавын минь санаа байлаа. Би Германд амьдарч, сурч тэндхийн хүмүүжлээр хүмүүжиж цэвэр ари үндэсний герман охинтой үерхэх болсон нь миний аавд таалагдсангүй бололтой. Сургуулиа дүүргэж эмч болчихоод бөөн баяр хөөр гэртээ ирмэгц ажлынхаа өрөөнд дуудаж оруулаад үндэс угсааг минь сануулан байж, монгол гэдэг гайхалтай удмаа залгуулах тухай хүндтэй үүргээс татгалзахгүй байхыг учирлан ярьсан юм.
Гэтэл би тэнд хаанаас монгол охин олж гэрлэх билээ дээ. Тийм болохоор аавынхаа ганц төрсөн эгчийг эргэх нэрээр төрж өссөн нутагтаа ирээд байгаа нь энэ. Ниссэн шувуу буцаж заавал үүрэндээ ирдэг гэж ярьдаг аавынхаа сэтгэлийг энд ирсэн хойноо ойлгож холын бодол, алсын ухааныг нь бахдан биширч билээ. Хаа сайгүй бүгд гэртээ цуглан хөгжиж хөөрдөг энэ үдэш би ганцаардаж дотогш орохоос төвөгшөөн орцны үүдэнд тамхи асаан хэсэг зогслоо.
Дээрээс хэн нэгний өсгий чулуун шат товшиж доошилсоор орцны хаалга онгойн цав цагаан шуба өмссөн өндөр хүүхэн гарч ирэв. Тэр хэн нэгнийг хүлээх мэт үүдэнд зогсоход би түүнийг шохоорхон сэмхэн харна. Түүний урт түрийтэй гялгар хар гутал бас богино мини юбка нь нарийхан урт хөлийг нь гоёмсог харагдуулах аж. Энэ хүүхэн түрүүний миний бодолдоо амилуулсан цасан охиноос ч хөөрхөн харагдана.
Миний ингэж эрээгүй ширтээд байгааг өнөөх эмэгтэй анзаарч намайг харан инээмсэглэж:
-Яана, он солигдох гэж байхад гэртээ орж чадахгүй гадаа зогсож байдаг гэхэд үг солих таатай боломж гарсанд баярлаад толгой дохисноо цагаа харвал он солигдох торгон мөчид тавхан хором дутуу байх нь тэр. Би хүүхнийг ганцааранг нь орхиж зүрхэлсэнгүй. “Та татгалзахгүй бол манайд орж болно шүү” гэж хэлчихээд арай бүдүүлэг зан гаргачихав уу даа гэж зовниход бүсгүй гараа дээш өргөн гоёмсог цагаан бугуйгаа гаргаад хүүхдийн тоглоом шиг жижигхэн шар цагаа харж “нээрээ тэр нь дээр ч юм уу” гэхэд нь би найрсгаар хаалга онгойлгож хүүхнийг урдаа оруулж араас нь шатаар өгслөө.
Би хэрэндээ л баярт бэлдсэн болохоор хүүхнийг шар айраг зуушаар дайлж оргилуун дарс хоёр шилэн аяга бэлдэв. Зурагтын бүх сувгаар хуучин шинэ оны нэвтрүүлэг дуунууд гарч бид түүнийг хэсэг харж суулаа. Намайг дарсны бөглөө мулталж байхад ерөнхийлөгч ард түмэндээ шинэ оны баяр хүргээд дуусч, хөөсөрч бялхсан дарсаа аягалж хоёул тулган бие биедээ аз жаргал шинэ оны мэнд хүргэн дараагийн шинэ оны анхны өдрийг угтан авав. Би сурсан зангаараа хүүхэнд шинэ оны мэнд хүргээд хацар дээр нь үнсэх гээд ойртон очтол хүүхэн санаандгүй толгойгоо хөдөлгөчихсөн чинь миний уруул түүнийхтэй наалдчихав.
Бид аль хэдийнэ танил болжээ. Оюунтуяа нэгэн дунд сургуулийн багш хийдэг гэнэ. Миний амьдарч байгаа энэ байранд ах нь гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг бөгөөд өөрөө ажлынхаа шинэ жилийг тараад гэртээ ганцаараа байхаас зугтан энд ирсэнд ахых нь эзгүй байж таараад надтай шинэ оныг угтсан байжээ. Бид ууж ярьсаар бараг гурван цаг болгоод хүүхнийг ядарсан байртай эвшээхэд л сая амрахаар өндийлөө. Манайх ганцхан л унтлагын ортой учир Оюунтуяаг хаана унтуулахаа мэдэхгүй гайхан харлаа. Гэсэн ч би зоригтойгоор орныхоо бүтээлгийг хуулж, шилэн аяганд дарс дүүргэж хийгээд хүүхнийг хөтлөн орны дэргэд ирэв.
Оюунтуяа бас л нэг юм асуусан харцаар над руу харахад би юу ч ойлгоогүй дүр исгэн дарсаа том том балган хэвтэж амрахыг хүслээ. Бид зурагтаа бас гэрлээ унтрааж миний бэлдсэн лаануудыг асаагаад зэрэгцэн хэвтэж ирээдүйн тухай мөрөөдөн ярьж байснаа түүний нүүр рүү унжих туг үсийг хойшлуулан илбэж уруулыг нь зөөлөн зөөлөн үнсэж цааш давран ганган гоолиг хүзүүн дээр нь үнсэн таалав. Тэр дуртай байгаа бололтой нүдээ анин миний нүүрийг амьсгалаараа ирвэгнүүлэн байж үнсэхэд би байж ядан энгэрийг нь яран цээжийг нь гаргаад хөхийг үнгэхэд тэр намайг өөртөө наан чанга тэврэн аяархнаар гиншин дуугарав.
Би түүнийг өргөн дутуу тайлсан хувцсыг нь тайчиж эхээс төрснөөр нь шалдалж янз бүрийн бэлгэвчнүүд гаргахад тэр ичингүйрч харцаа буруулан дээш харан хэвтэнэ. Оюунтуяа үнэхээр даруухан монголжингоо ажээ. Би туршлагатай эрийн ёсоор санаачилгыг гартаа аван өөрийнхөө босч гантайсан хүчирхэг илдэнд хамгаалалт хийгээд ертөнцийн арга билгийг зохих ёсоор нь учруулан золгуулахад Оюунтуяа өвдсөндөө ганц удаа чангаар дуу алдаж, намайг түлхсэнээ бүсгүй хүний амтат жаргалыг бүх биеийнхээ судасны цохилтоор мэдрэн доор минь бөмбөрөн нялхрах аж. Би анх удаа монгол охиныг хүүхэн болгож ‘”Эмэгтэй хүн шүү” гэдгийг нь орчлонд зарласандаа баярлаж түүнийгээ улам хайрлан өөриймсөнө. Тэр жаахан ичиж биеэ барих боловч нүүрэмгий герман охидоос ч энхрий янаг ажээ.
Шинэ оны эхэнд би түүнийгээ олоод мөрөөдөж байсан цасан гүнжээ, ахаас нь насанд хүрсэн эрийн ёсоор сүйлээд харьд байгаа гэртээ харихаар төмөр шувуун хөлгөнд суун газраас тасарч билээ.
URL: