Хожуу гэрлэвэл…
Эрчүүд орчин үеийн хүүхнүүдэд сэтгэл хангалуун биш болжээ.Тэдний бодлоор хүүхнүүд гал голомтоо бадрааж, эр нөхрөө халамжлахаас бие даасан байдлыг илүүд үзэж, хэн нэгнээс хамааралтай амьдрахыг эрхэмлэхээ больсон аж.
Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзэхэд гэр бүл салалтын 60 хувь нь эмэгтэйчүүдээс хамаарсан байна. Тэдний ихэнх нь эр нөхрөө амьдралаа авч явах чадваргүй, нийгэмд тэргүүлэх байр эзлэхийн төлөө тэмцдэггүй, санхүүгийн орлого багатай хэмээн үзжээ.
Мичиганы их сургуулийн мэргэжилтнүүдийн судалгааны дүн ялангуяа эрэгтэй хүн 25-30 насанд гэрлэх хэрэгтэй гэдгийг харуулсан байна. Хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд эмэгтэйчүүд бусдаас эдийн засгийн хараат бус амьдрахыг хүсдэг болсон гэдгийг эрчүүд ойлгох нь чухал гэж эрдэмтэд үзжээ.
Сонирхолтой нь эр хүний сүр хүчийг үзүүлэн эхнэртээ хааяа нэг гар хүрч болохыг судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 20 хувь нь хүлээн зөвшөөрсөн мөртлөө 90 хувь нь нөхрөө санхүүгийн бага орлоготой байхыг тэвчихгүй гэдгээ илэрхийлжээ.
URL: