“Наполеон 1814 онд”
“Наполеон 1814 онд” Жан Месонье /1864/
Францын их цэрэг дайнд аялж явна. Морьдын туурай, цэрэг эрсийн хөлд гишгэгдэх цас шавхай шиг саарал, тэнгэр бүүдгэр, түгшүүртэй үзэгдэнэв Дайны алдарт Маренго хөлгөө унаж, шинелийнхээ энгэрт ташууртай гараа шургуулан алсын бараа ширтэх Францын эзэн хаан Наполеоны дүр ихэмсэг болоод сүрдэм. Гэхдээ түүний нүдэнд уур хилэн бадрахын дээр ирээдүйгээ бодсон түгшүүр зовнил тодрох аж.
Түүний араас дайны талбарт алдар суугаа дуурсгасан Нэ, Бэхтье, Мармон, Ожерө зэрэг домогт жанжид бараа болон дагалдан явна. Тэд бүгд аян дайнд ядарч туйлдан, зутарчээ. Түүхэнд “Үндэстнүүдийн тулаан” гэж алдаршсан Лайпцикт болсон дайнд Наполеон хаан Англи, Орос, Герман, Швед, Испаний холбоотон цэрэгт ялагдан тангарагтаа үнэнч цэргийнхээ хамт Франц руу
Францын алдарт зураач Мейсонье /1815-1891/ -гийн “уран бийр” эл түгшүүрт үеийг гайхам уран дүрсэлжээ. Наполеон Бонопартын яруу амьдралыг дүрсэлсэн олон мянган зураг байдгаас эл бүтээл зүй ёсоор шилдгүүдэд нь
Эх сурвалж: Tsagtur.mn
URL: