Эрх баригчид цөмийн хог хаягдал булшлах замаа нээв үү
Цөмийн хог хаягдлын Монголд булах тухай асуудал өнгөрсөн жилүүдэд байнга л сөхөгдөж ирсэн. Энэ асуудалд олон улс төрчдийн нэр холбогдож байсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл манай эрх баригчид өөрсдөө очиж “манай улсад цөмийн хог хаягдлаа булшлаа” гээд гадаадынханд саналаа тавьчихсан талаар ч мэдээлж байсан.
Цөмийн хог хаягдал маш их хор уршигтай гэдгийг ард түмэн мэдэж байгаа тул түүнийг үргэлж эсэргүүцдэг. Гэтэл эрх баригчид нь ард түмний хүсэл, саналыг үл тоон зөвхөн зоосны нүхээр л бүгдийг харж байна. Тиймээс тэд үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд олон жил зүтгэсээр өнөөдөр зорьсондоо хүрч байна. Чоно борооноор гэдэг шиг хөрөнгө оруулалтын хууль гээд бужигнаж байх дундуур “Цөмийн энергийн тухай хууль”-даа өөрчлөлт оруулчихаж.
Тодруулал, цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн 9-р сарын 27-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж дэмжин УИХ-д оруулж ирсэн. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталжээ. Харин ямар өөрчлөлт орсон нь тодорхойгүй байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Зоригт “Энэ хуульд өөрчлөлт оруулснаар энэ салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломж нээгдсэн” гэжээ.
Ингээд тэд өөрсдийн замаа засаж ёстой өөрсднийнх нь тодорхойлсноор “ашигтай бизнес”-ээ хийж эхлэх шиг боллоо. Харин Монголчууд юу ч мэдэхгүй бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь юуг ч мэдүүлэхгүй байсаар л.
Төр нь өөрөө ард түмнийхээ эсрэг ажиллаад байхад ард түмэнд хэнд найдаж суух вэ.
Эх сурвалж: http://tsagtur.mn/%D1%8D%D1%80%D1%85-%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%B3%D1%87%D0%B8%D0%B4-%D1%86%D3%A9%D0%BC%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D0%BE%D0%B3-%D1%85%D0%B0%D1%8F%D0%B3%D0%B4%D0%B0%D0%BB-%D0%B1%D1%83%D0%BB%D1%88%D0%BB%D0%B0%D1%85-%D0%B7%D0%B0%D0%BC%D0%B0%D0%B0-%D0%BD%D1%8D%D1%8D%D0%B2-%D2%AF%D2%AF/
URL: