Нобелийн энх тайвны шагналд Путин нэр дэвшлээ
Шведийн эрдэмтэн Альфред Нобел 1901 онд Нобелийн энх тайвны шагналыг санаачилсан бөгөөд жил бүр дэлхийн энх тайвны үйлсэд хувь нэмрээ оруулсан нэг хүн болон багийг шалгаруулж гардуулдаг журамтай билээ.
Дэлхийн хүн төрөлхтний оюун санааны нэгдлийн академиас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2013 оны Нобелийн энх тайвны шагналд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагаас илүү их санал аван шалгарч чаджээ.
Дэлхийн хүн төрөлхтний оюун санааны нэгдлийн академиас мягмар гаригт гаргасан мэдэгдэлд “Путин болон түүний бодлого дэлхийн дайны аюулыг шинэ зүгт хандуулж байгаа” хэмээн дурдаж энэ шалтгаанаар Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлж байгаагаа мэдэгджээ.
Оросын эх орончдын бүлгээс Путины Сирид явуулсан бодлогын үр дүнд тус улсад байгаа химийн зэвсгийг олон улсын хяналтад авч чадсан ба энэ нь түүний энх тайвны төлөө явуулсан маш чухал хувь нэмэр гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Мөн эрх баригч намын парламентын гишүүн, ЗХУ-ын ардын жүжигчин, дуучин Иосиф Кобзон “Путин бол Нобелийн энх тайвны шагналд нэр дэвших Обамагаас илүү их гавъяатай хүн” гэж хэлжээ.
Өнгөрсөн наймдугаар сард Путин Обамад хандан түүний 2009 онд авсан Нобелийн энх тайвны шагнал одоогийн явуулж буй бодлогод нь нийцэхгүй байгааг сануулж байсан билээ.
Тэрээр Барууны улс орнуудын эдийн засгийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх болон “пуужингийн ардчилал”-ын бодлогыг шүүмжилж, 2011 онд Ливид болсон явдлыг Сири улсад давтахгүй байхыг байнга сануулж байсан юм.
Х.Көгершин
URL: