Аймшигтай асрагчийнх шиг хэрэг Монголд гарчээ
Тэд хүүхдээ 11 сартай байхаас нь эхлэн тэр охиноор харуулдаг байсан гэнэ. Гэтэл сүүлийн үед хүүхэд нь шөнө унтаж байхдаа ойр ойрхон гэнэт цочиж сэрэн уйлдаг болжээ. Мөн асрагч дээрээ ч очих дургүй болсон байна. Тиймээс хувцасныхаа шүүгээнд iPad нууцаар байрлуулан дөрвөн цагийн бичлэг хийжээ. Гэтэл цахим хуудсанд байсан шиг аймшигтай зүйлийг олж хараад том цочролд оржээ. Асрагч охин хэлд ч ороогүй жаахан хүүг нь харааж зүхэн элдэвээр хэлж, газар унагаан дээрээс нь юм шидэж байсан гэнэ. ” Чи аав, ээжийнхээ дэргэд намайг алгаддаг п… минь, ална шүү” хэмээн хүүг нь харааж зодож байсан гэнэ.
Тиймээс энэ хэргийг шийдүүлэхээр хүүхдийн эцэг эх удахгүй цагдаад хандах гэнэ. Мөн тэр хүүхдийг ч сургуулиас нь гаргах арга хэмжээ авна гэлээ. Ганцхан хүүхэд харж байхдаа түүртэн ийм аймшигтай зан гаргаж байгаа юм чинь цэцэрлэгийн багш болоод олон айлын хүүхэд харахдаа ямар ч лан авир гаргаж магадгүй учир ингэж сэргийлэхээр болжээ. Бүтэн дөрвөн цагийн бичлэг дотор зодсон, хараасан олон хэсгүүд байгаа тул удахгүй эвлүүлэн олон нийтэд ил болгохоо ч түүний ээж мэдэгдсэн байна. анх хүний эрхийн асуудал гэж бодож байсан ч цаашдаа эцэг эхчүүдэд анхааруулга болгохм үүднээс ил болгохоор шийдсэн байна. Аав ээжинйх нв дэргэд “эгчийн дүү” хэмээн сайхан аашилдаг асрагч нь байхгүй хойгуур нь ийм аймшигтай зүйл хийсэнд одоо ч тэд шоконд ороод байгаа гэнэ. Харин бяцхан хүүхдэд харгис хандаж байсан асрагч эмэгтэй юу ч хэлж чадахгүй уйлаад яаж зоддог байсан тухайгаа бүгдийг нь хэлсэн байна. Мөн энэ явдлыг эртхэн мэдэж хүүхдэд тохиолдож болох байсан аюулаас аварсандаа тэд баяртай байгаа гэнэ.
www.times.mn
URL: