Топ модель Д.Пүрэвсүрэн хурим, найр хийхгүй гэжээ
Амаржаад удаагүй байхдаа гэр бүлийн хүчирхийллийг харуулсан “Лардьма” уран сайхны кинонд тоглож, удалгүй СТА болсон топ модель Д.Пүрэвсүрэн “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Боолын гэрээ”, “Гэр”, “Амьдрал төсөл” зэрэг олон дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн байдаг. Хоёр дахь охиноо өлгийдөн авсан түүний талаарх мэдээлэл анхааралд хэвээр байгаа. Тэгвэл саяхнаас Д.Пүрэвсүрэнг хоёр дахь охиныхоо аав Б.Ганбаяр гэх 40 гаруй насны уул уурхайн компанийн захирал залуутайгаа хуримаа хийх тухай мэдээлэл гараад буй. Тэгвэл топ модель маань жил гаруйн өмнө албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд хурим найр хийхгүй гэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: