Г.Мөнхбаяр нарт “том” авлига өгсөн эхний 14 аж ахуй нэгжийг нэрлэж байна

new photo

-Эдгээр аж ахуй нэгжүүд  нийслэлд 80 орчим тэрбум төгрөгний хохирол учруулжээ-

Нийслэлийн экс удирдлагуудын газар наймаалцсан гэх хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж эхэлсэн. Хотын мэр асан Г.Мөнхбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуй нарт байцаалт өгөх мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Тэднийг бүлэглэн, албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус газрын наймаа хийж, бусдаас их хэмжээний авлига авч, төрд орох ёстой газрын төлбөрийг хувьдаа завшсан байж магадгүй гэж үзэж байгаа юм гэсэн. Шууд хэлбэл хуулийн нэлээд хэдэн заалт зөрчсөн байж болзошгүй гэж үзэж хавтаст хэргийг нээжээ.

Харин өдгөө Өмчийн харилцааны газарт ажиллаж байгаа, хуучнаар Газрын албаны дэд дарга асан Э.Ариунгэрэл, Орлого төлөвлөлт, бүрдүүлэлтийн хэлтсийн дарга асан Д.Дашцэцэг нарыг АТГ-аас давхар шалгаж эхэлсэн сураг байна.

Тэдний хэргийг дахин сануулахад хууль бусаар нийслэлийн гурван дүүргийн 240 хэсэгт 24 сая метр квадрат газрыг 250 аж ахуй нэгжид ямар ч үнэлгээ төлбөр авалгүйгээр сонгон шалгаруулалт, тендер зарлалгүйгээр өгсөн байгаа юм. Тэрбумаас дээш төгрөгийн үнэлгэйтэй газрыг үнэгүй авсан хорь орчим компани, хувь хүн байна. Жагсаалтын эхэнд Монголын морин спорт уяачдын холбоо байх юм. Тэднийх Хан-Уул дүүргийн 14-р хороонд 10,3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 18 га газрыг хэдэн жилийн өмнө авсан ч өнөөдрийг хүртэл төлбөрийг нь төлсөн баримт алга. Бас “Грийт Эдэн Вайс”гэх компани Баянзүрх дүүргийн 20-р хороонд 84 га газар ав ч төлбөр болох 9,2 тэрбум төгрөгийг төлөлгүй өдий хүрчээ. “Импайралд” компани ч мөн л Г.Мөнхбаяр Засаг даргын захирамжаар Хан-Уул дүүргийн 10-р хороонд 20 га газар гаргуулан авч 2,2 тэрбум төгрөгийг төлөөгүй нь хуулийнханд ороогдох шалтгаан болж байна. Иргэн А.Янжинлхам, Ж.Тэмүүжин нар л мөн Хан-Уул дүүргийн 10-дугаар хорооноос 10 га газар авч нийт 2,7 тэрбум төгрөгийн хэнд, хаана, хэзээ тушаасан нь тодорхойгүй байгаа бол А.Буяндэлгэр гэгч нөхөр Баянзүрх дүүргийн 20-дугаар хороонд 16 га газрын 1,7 тэрбум төгрөг төлөх ёстой аж. Энэ мэтчилэнгээр энд урт дарааллыг дурдаж болно.

Ийн 14 аж ахуйн нэгж дээр асуудлыг шүүхэд нийслэлийн хэмжээнд 80 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

Түүнчлэн Г.Мөнхбаярыг нийслэлийн Засаг даргаар ажилласан дөрвөн жилд Т.Билэгт, Э.Сандуй, Э.Ариунгэрэл, Д.Дашцэцэг нар хотын А зэрэглэлийн бүсэд байх хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн газрыг хувийн компаниудад өмчлүүлж байшин,барилга бариулсан хэргүүд нь ч илрээд байгаа гэнэ. Одоогоор хүүхдийн тоглоомын хэдэн талбайг хувьд шилжүүлж барилга бариулсан нь тодорхойгүй байгаа ч иргэдийн гомдол санал дээр тулгуурлан харахад өндөр тоо гарах нь тодорхой байгаа аж. Баянгол дүүрийн III, IY хороолол, Чингэлтйэ, Сүхбаатар дүүргийн IX хороололд нийтийн эзэмшлийн талбайд барилга барих зөвшөөрөл олгосон гэх мэдээллүүдийг иргэд ирүүлсээр байгаа юм.

 

Эх сурвалж: http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=11477


URL:

Сэтгэгдэл бичих