Алдагдалд орсон Nokia компани гүйцэтгэх захиралаа солих гэж байна
Сүүлийн үед зах зээлд смартфон буюу ухаалаг гар утас гарч ирсэнээр дэлхийн хэмжээнд тэргүүлэгч байсан Nokia компани ихээхэн алдагдал хүлээж, зарим салбараа хааж, ажилчиддаа цомотгож байгаа билээ.Үүнтэй холбогдуулан тус компани удаан хугацаанд удирдан авч явсан Жорма Оллила тун удахгүй тушаалаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Хэдийгээр сүүлийн үед Nokia компани смартфон утасны зах зээлд удаан тэссээр байсан боловч яалт ч үгүй Apple-ийн iPhone, Samsung-ийн Galaxy, Google-ийн Android зэрэг утсанд байраа тавьж өгсөөр байгаа юм.Хамгийн сүүлд тус компани өөрийн шинэ гаргах гэж байсан шинэ утасны гаднах загварыг хуулсан хэмээн Apple-тай заргалдсан боловч төдийлэн амжилт олоогүй юм.Ийнхүү тус компани ихээхэн алдалд орох болж удирдлагаа солихоор болжээ.
Тэд эхний алхамаа гүйцэтгэх захиралаасаа эхлэхээр болжээ.Уг нь тус компанийн гүйцэтгэх захирал Жорма Оллила нь Nokia компанийг резинэн гутал, телевизорын эд анги үйлдвэрлэж байх үеэс гар утас үйлдвэрлэгч агуу том компани болох хүртэл хүчин зүтгэж, эл компанийн түүхэнд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн юм.Гэвч 2010 оноос дэлхийд смартфоны үйлдвэрлэл хүчээ авч эхэлснээр Nokia-ийн амжилт удааширч эхэлсэн бөгөөд Оллилагийн хийсэн хэд хэдэн алдагдалтай гэрээ хэлцэл, хөрөнгө оруулалт нь Nokia-ийн хувьцаа эзэмшигчид томоохон алдагдалд ороход хүргэжээ.Улмаар Оллила болсон явдал, хийсэн үйлдэлдээ ихэд эмзэглэж байгаагаа илэрхийлээд, үлдсэн нэг жилийн хугацаанд хүч чадал, оюун ухаанаа дайчлан ажиллахаа мэдэгдсэн байна.Түүний хийсэн алдааны нэг нь Symbian платформыг Microsoft-ийн платформоор сольсон явдал юм.Хэдий Microsoft, Nokia компаниуд гэрээ хийхийн өмнө Nokia-ийн хувьцааны үнэ хэвийн хэмжээнээс 0,8 хувийн өсөлттэй байсан ч, гэрээ хийсний дараа 25 хувиар буурчээ.Энэ явдал тус компанийн хувьд сүүлийн хэдэн жилийн хугацаанд амсаагүй томоохон хохирол болсон юм.
URL: