Хэнэггүй Х.Тэмүүжин сайдаа “Хутга” хочит Мунзуй Нямдоржоо аваачээ

1380848454_558359_169205243282410_248657473_nСүүлийн үед эрүүгийн нөхцөл байдал хүндэрч гэмт хэргийн гаралт нэмэгдэн улам ч зэрлэгшиж байгаа билээ. Энэ бүхний оройд нь манлайлж явдаг нөхдүүдийг Монголчууд “Эрүүгийн ертөнцийнхөн” “Рецидив”буюу засрашгүй, “Рекет”буюу дарамтлагч этгээдүүд хэмээн нэрийддэг билээ. Саяхны нэгэн өдөр олон жил сараар эрэн сурвалжлагдаж байгаа нэгэн этгээд болох Г.Нямдорж гэнэт гарч ирэн УИХ-ын гишүүний амь биед халдхыг завдсан нь “Эрүүгийн ертөнцийнхөн”эргэн ирснийг нотлон харууллаа.

Тэгвэл Мунзуй хэмээх Г.Нямдорж гэж хэн бэ?

1. 2001 оны 10 сар буюу “Центрпойнтын хэрэг”хэмээх дуулиант зодоонд оролцон “Цагаан Шонхор”-ын хэмээх Ч.Энхтайванруу хоёр гартаа хутга барин дайрсан боловч “Улаан”хочит Төмөрөө тэдний дундуур орж гуя, хэвлий, цээжиндээ нийт 5 удаа хутгалуулан хүнд гэмтэл авч байсан бөгөөд энэ хэрэгтээ ял авч Авдрантын чанга дэглэмтэй хорих ангид 8 жил ял шийтгэл эдлэж байсан.

2. 2010 оны 5 сард Пан азийн аварга Д.Лхагватай мөрийтэй тоглоомноос болон муудалцаж чих, хэвлий тус газар нь хутгалан хүнд гэмтээсэн бөгөөд тухайн үедээ яаралтай эмнэлэгийн тусламж авч ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэн арай гэж амьд гарсан бөгөөд тухайн үед боксын аварга Д.Лхагва харъяалагдах цагдаагийн газартаа гомдол гаргасан боловч энэхүү гомдлыг огт авч хэлэлцэлгүй дарагдуулаад өнгөрчээ.

3. 2011 онд иргэн Дондогтой муудалцан зэрлэгээр зодон бейсболын цохиураар гарыг нь хугаласан бөгөөд, түүний эхнэрийн дүү гэх залууг хэвлий тус газар нь хутгалан хүнд гэмтээсэн бөгөөд тэднийг насан туршид нь эрэмдэг болгож хохироосон ба энэ талаараа цагдаагийн газарт гомдол гаргасан авч мөн л дарагдуулаад өнгөрчээ.

4. Эмэгтэй иргэн Б-г зодож хүчирхийлсэн гэх боловч энэ талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй түүнийг айлгаж дарамтлаж ямар нэгэн гомдол гаргуулаагүй гэх.

5. 2011 онд Элит рестораны захирал н.Хүрэлбаатараас их хэмжээний мөнгө нэхэн дарамтлаж зодсон бөгөөд тухайн үед Хүрэлбаатарыг хүндээр гэмтээсэн байдаг байна. Энэ хэрэгт нь хохирогч Хүрэлбаатар цагдаад гомдол гарган уйгагүй хөөцөлдөж эрэн сурвалжлуулсан бөгөөд энэ явдлыг мэдсэн Г.Нямдорж нь БНСУ-руу оргон зайлсан гэх яриа гараад сураггүй алга болсон байна.

6. 2013 оны  9 сард Шүүх болон цагдаагаас эрэн сурвалжлагдаж байгаа “Хутга” хочит Мунзуй хэмээх Г.Нямдорж гэнэт гарч ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг амь насанд халдхыг завдан хоёр гартаа хутга барин дайрсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бие хамгаалагч нь энэ үйлдлийг таслан зогсоосон байна. Энэ хэргийг нарийн зохион байгуулалттай хэрэг гэх бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Одхүүгийн төрсөн дүү Д.Баттулга гэгч этгээд Г.Нямдоржтой хамт явсан хэмээн яригдаж байгаа билээ.

Мунзуй хэмээх Г.Нямдоржийн үйлдэж байсан хэргүүдийн зах зухаас дурдхад ердөө л ийм байна. Яагаад тэрээр ингэж олон гэмт хэрэг үйлдэн иргэдийн амь нас, эрүүл мэнд, амгалан тайван амьдралд заналхийлсээр, хохироосоор явхад цагдаагийн байгууллага яагаад иргэдийн тавьсан гомдлыг авч хэлэлцэхгүй, гэмт этгээдийг оргон зайлах болон, сул чөлөөтэй явуулсаар байгааг хархад түүний ард цагдаагийн томоохон албан тушаалтнууд “хөрөнгөлөг хурандаа”гэсэн нэр томъёо бүхий нөхдүүд байгааг үгүйсгэх аргагүй юм.
Хуулийн сайд Х.Тэмүүжин “нэг ангид” тохой залган суугаа Монголын ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүний амь насанд аюул занал учирч байхад мэдсэн ч мэдээгүй мэт энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээд, доривтой арга хэмжээ авахгүй байгаад ард олон гайхаж байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт олон хүнийг хохироож айлгаж дарамтлаж явдаг этгээдэд хариуцлага тооцно хэмээн найдсаар байна.
Мунзуй хэмээх Г.Нямдоржийн талаар цагдаад гомдол гаргаж явсан энэ олон хүмүүсийн хохирол гомдол хэзээ барагдах вэ? Мөн УИХ-ын гишүүдийн хүүхдүүдийг элдвээр дарамтлан мөнг төгрөгийг нь дээрэмдэж байсан гэх яриа байдаг бөгөөд энэхүү хэргийн золиос болж УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын хүүхдүүд болж байсан гэх бөгөөд эдгээр хохирогчид нь удахгүй шүүх цагдаагийн байгууллагад хандхыг ч үгүйсгэх аргагүй юм.
Юутай ч Монголын цагдаа хохирсон иргэдийг хамгаалах уу? Хохироогч Г.Нямдоржийг хамгаалах уу? харж л суух цаг ирлээ.

tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих