Барилгын компаниудад 292.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ

IMG_3219Барилга хот байгуулалтын яам, Монголбанктай хамтран барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг нэгдүгээр сараас хойш хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд дотоодын барилгын материал үйлдвэрлэгч 68 компанид жилийн 5.5 хувийн хүүтэй 166.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын нийлүүлэлтийг хангахын тулд 55 компанид жилийн долоон хувийн хүүтэй 125.4 тэрбум төгрөг нийт 292.1 тэрбум төгрөгийн зээлийг банкуудаар дамжуулан олгожээ.

Зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс “Цементийн холбоо”-ны гишүүн 27 аж ахуйн нэгж 127 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Эдгээр аж ахуйн нэгжүүд Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний үнийн дагуу бүтээгдэхүүнээ борлуулж байгаа нь үнийг тогтворжуулахад эергээр нөлөөлж байгаа аж.

Наймдугаар сарын эцсийн байдлаар 50 кг цементийн үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 5.4 хувиар буурсан бол тухайн сардаа тогтвортой байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих