“Магнай трейд”-д шаардлага хүргүүллээ
ШӨХТГ-аас шатахууныхаа үнийг нэмсэн импортлогч компанид албан шаардлага хүргүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногоос А-92 шатахууныг 50 төгрөгөөр нэмсэн “Магнай трейд”, “Жаст”-д хүргүүлсэн уг бичигт шатахууны үнэ нэмсэн шалтгаан, судалгааг тодорхой тайлбарлахыг хүссэн байна.
ШӨХТГ-ын дарга О.Магнай “Албан бичгийн хариу ирээгүй байна. “Жаст”-ийг “Магнай трейд” авсан гэсэн албан бус мэдээлэл байгаа ч Өрсөлдөөний тухай хуулиар нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нэгдсэн тохиолдолд манайхаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл дээрх компаниудаас хүсэлт ирээгүй учраас хоёуланд нь албан бичиг хүргүүлсэн” гэв.
Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: