Ө. Энхтүвшин гишүүн сүүлийн үед дуугарахаас ч төвөгшөөх болов
Далай ээж хэмээн монголчуудын нэрлэдэг Хөвсгөл нуурын хөвөөнд өссөн УИХ-ын гишүүн Ө. Энхтүвшин МАХН-ыг МАН болгосон XXYI их хурал дээр намын даргад нэрээ дэвшүүлээд 801 төлөөлөгчийн 101 саналыг авсан билээ. Радио телевизийн даргаас эхлээд БСШУ-ны сайд, УИХ-ын байнгын хорооны дарга, МАХН-ын генсек байсан тэрбээр сүүлийн үед дуугаа хураан дүнсгэрхэн явах болжээ. Нутгийнх нь ах түүнтэй таараад “чи овоо дуу шуутай байдагсан, одоо таг болчихдог нь яав” гэхэд “Төвөг, төвөг. Би хөгширч байгаа юм биз. Энэ муу хоёр улаан чих дэмий юм сонсохлоороо балай зүйл хэлсэн хэрэгт орчихоод байх юм. Миний нас ч дуусч, цаг ч төгсөж” хэмээн хэлсэн гэнэ шүү.
URL: