Монгол бөхийн барьц, барилдааныг өөрчилье

Монгол үндэсний бөхийн барилдаан хэтэрхий удааширсан нь үзэгч олныг сонирхолгүй болгож байгаа. Тэгвэл үүнийг өөрчлөх гарц байна. Барилдаж буй бөхчүүд нь өөрсдийн сайн дураар барьц өгдөггүй өмсгөл, зодог шуудгийнх эсгүүрийг өөрчилсөн нь үүнд хамаатай.
Ингэснээр сэрвүү барьцны барилдаан бараг үгүй болж, үндэсний бөхийн техник ховордож, барилдаан удааширсан. Далбаанд гурван төрлийн барьц мөн шуудганд нэг төрлийн барьц, нийт дөрвөн төрлийн барьц хоригдож үгүй болсон юм.
Энгийн жишээ хэлэхэд л ногтгүй малыг барьж авах ямар бэрхшээлтэй байдаг билээ. Нэгэн түүх өгүүлье. Нэгэн хошууны наадам болжээ. Гэтэл өөр хошууны сайн бөх ирж барилдах болжээ.
 Тэр бөх барьц өгдөггүй, хорьсон далбаа, зодог шуудагтай өмсгөлтэй иржээ. Нутгийн бөх шинжээч ямар арга хэмжээ авах талаар ярилцаж үзээд зодог, шуудгийг нь хулгайлах юм болжээ. Гэтэл нутаг ус хошууны нэрэнд муу учир болохгүй. Харин уулзаж ярилцаж шийдье гээд очжээ.
Мэнд ус мэдэлцэж, алдар нэр асууж танилцаж байх зуураа өмсгөл, зодог шуудгий нь сонирхож байгаад тас мушгиж орхиж… Наадам дуусахад тэр бөх үзүүрт очиж унасан байгаа юм. Хэрэв барьц хорьсон өмсгөлтэй барилдсан бол түрүүлэх боломжтой байжээ.
Ханцуйны үзүүрээс барьж тойрч, хөтөлж, хөдөлгөж зайлж дугтардаг мөн өөрийн гар дээрээ цохиж давхар дугтарч болдог барьцийг ханцуйны барьц гэдэг. Ханцуйны барьцыг яаж хориглосон бэ?
 Далбааны ханцуйны хуниас хийж мяндсан утсаар гүйлгэж чангалснаас гарын хуруу орж барих барьц хаагдсан. Энэ барьц нь уян хатан учраас барьц алдрахгүй, мөн гарын ханцуйнаас татаж хөтөлж, хөдөлгөж, тойрч, зайлж дугтарч болдог байв.
Үүнийг хориглосон. Мөрний барьц. Монгол үндэсний бөхөд мөрний барьцтай сэнждэж барилдах үед халж, сэлж хөтөлж, хөдөлгөж тойрч зайлж дугтарч барилдаж болдог. Мөрний товгор булчингийн хөх махаар суулгаж саран хэлбэрийн эсгэлтийг хасаж эсгэснээр барьцгүй болгосон юм.
Арын хонхор, суганы барьц. Хажуу талаас суганы барьцнаас урдуураа гүйлгэж зайлж татаж эсвэл давуулан далавчилж барьдаг барьц. Үүнийг хориглосон. Энэ барьцыг Өвгөнхүү багш маш сайн чадварлаг эзэмшсэн байв. Шуудагны барьц.
Монгол үндэсний бөхийн барилдаанд лав хав дөрвөлжин золгож шуудагнаас татаж барилддаг барьцыг тавиулах гэхэд нь гараа холбож түгжээд барьц тавихгүй болдог барьц байсан.
Лав хав дөрвөлжин золгооноос шуудагны барьцыг амархан тавиулахын тулд шуудагны эсгэлтийг маш өргөн болгосноор гарын сарвуу атгаж хүрэхгүй болгосон. Энэ нь холбож түгжиж болдог нөхцөлийг үгүй болгосон. Монгол үндэсний бөхийн дөрвөн барьц хоригдож 80 хувь мэх техникийн хөдөлгөөн отогдсон.
Ингэснээр барилдааны ур дүй ядууран, цоглог сүрлэг уран гоё ханд аяндаа дарагдаж, номхон дөлгөөн болж хувирсныг бөхийн мэргэжилтнүүд сайн мэдэж буй билээ. Үүнийг өөрчлөхийн тулд өнөөдрийн Бөхийн холбоог өөрчлөх хэрэгтэй.
Орчин үед монгол үндэсний бөхөө ардчилсан байдлаар шинэчлэхгүй бол болохгүй нь. Бөхийн хорхойтон барилдааныг хаана ч хурдан үзээд өнгөрдөг л болмоор.
Бөх сонирхогч Өвөрхангай аймгийн уугуул Д.Ганболд

URL:

Сэтгэгдэл бичих