“Бие даагч нам”-ын Алтай гишүүний гадаадад явах визний тоо гүйцжээ

Монголд явагдаж буй олон намын тогтолцоот парламентын сонгуульд таван удаа бие даагчид байнга ялалт байгуулж байсан. Өнөөгийн парламентад сонгогдсон цорын ганц бие даагч нь уулын спортын гавьяат тамирчин, багш Р. Зоригийн том хүү З. Алтай юм. Монголын утга зохиолд нэрс нь томоор бичигддэг М. Ядамсүрэн, Д. Намдаг нарын мах цусны тасархай болох Алтай гишүүн аль ч намд харьяалагддаггүй тул гадаадын томилолтоос ямагт хоцордог нь нууц биш. Гурван жил УИХ-д суухдаа Алтай гишүүнд хоёрхон удаа гадаадад албаны айлчлалаар явах аз тохиоход “ангийхан” нь “чи үүргэвчтэй аяллаар явсаар байгаад гадаад явах визээ дуусгаснаа мэдэх үү?” гэж наргидаг гэнэ лээ. Харин З. Алтайг гадаадад явах үед тэндхийн сурвалжлагчид уулзаад,”Та ямар намын гишүүн нь вэ?” гэхэд мань хүн “ Бие даагч намын гишүүн” хэмээн шулуухан агаад бардамхан хариулжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих