БНСУ сүүлийн 10 жилд хийгээгүй хамгийн өргөн цэргийн парад хийлээ
БНСУ 10-р сарын 1-нд Сөүлийн нисэх онгоцны буудалд арми байгуулагдсан 65 жилийн ойг тэмдэглэн сүүлийн 10 жилд хийгээгүй хамгийн өргөн цэргийн парад хийсэн байна. Мөн өдөр олон төрлийн пуужинг анх удаа харуулсан бөгөөд БНСУ-ын ерөнхийлөгч болон АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар парадтай танилцсан байна.
БНСУ-ын армийн 11 мянган цэрэг, 1900 гаруй тоноглол, 120 нисэх онгоц цэргийн парадад оролцон 300 км тусгалтай Хюнму-2 болон 1000 км тусгалтай Хюнму-3 баллистик пуужин, хуурай замын цэргийн ATACMS стратегийн пуужин, агаараас хамгаалах SM-2 радар зэрэг зэвсгийг анх удаа олны өмнө гаргажээ.
БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хе хэлэхдээ, БНАСАУ-аас сэргийлэхийн тулд БНСУ, АНУ-ын нэгдсэн хамгаалалтын системийг бүрдүүлэх хэрэгтэй, бид БНАСАУ-ыг сүрдүүлж цөмийн зэвсэггүй болгох хэрэгтэй гэж онцолжээ.
\Э.Г\ CHINA RADIO
URL: