Иран баяжуулсан урантай байх бүрэн эрхийг зөвшөөрүүлнэ
Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Маржиех Афхам 10-р сарын 1-нд Тегеранд хэлэхдээ, Иран баяжуулсан урантай байх эрхтэй байхыг хүлээн зөвшөөрүүлэх нь Америк, Англи, Франц, Орос, Хятад, Герман зэрэг 6 оронтой Ираны хийх шинэ хэлэлцээрийн гол зорилт гэжээ.
Афхам мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, баяжуулсан урантай байх нь Ираны алдаж болшгүй бүрэн эрх, Үүнийг барууныхнаар хүлээн зөвшөөрүүлэх нь Ираны гол зорилт болно гээд Иранд тавьж буй хоригоо цуцлахыг шаарджээ. Үүний хариуд Иран холбогдох 6 оронд өөрийн цөмийн төлөвлөгөөний талаар тодорхой мэдээлэл өгч болно гэжээ. 6 тал мөн шинэ хэлэлцүүлгийн эхлэл төгсгөлийг тодорхойлохыг тэрээр хүсчээ.
Мөн Ираны асуудлыг шийдвэрлэх ба хоёр талт харилцааны талаар үйл ажиллагаагаа өөрчилж, хэлэлцүүлэг хийх чөлөөтэй орчин нөхцөл бүрдүүлэхийг Америкаас шаарджээ.
\Хуар\ CHINA RADIO
URL: