Хэдгэнэд хатгуулсны улмаас Хятадад 41 хүн амиа алджээ

 Хэдгэнэд хатгуулсны улмаас Хятадад 41 хүн амиа алджээ

Хятадын Умард хэсэгт орших Шэньси мужид хэдгэнэд хатгуулсны улмаас 41 хүн амиа алдаад байна. Түүнчлэн 1600 хүн уг шавьжинд хатгуулан, өвдөж шаналж байгаа талаар Синьхуа агентлаг мэдээлжээ.

Хатгуулсан 206 хүн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 37-гийнх нь биеийн байдал тун тааруу байна.

Нутгийн эрх баригчдын мэдээлснээр Шэньси мужид энэ жил ер бусын аагим халуун, хуурай цаг агаартай байгаа нь хэдгэнэ ихсэхэд нөлөөлсөн ажээ.

Сүүлийн гурван сарын хугацаанд Анькан, Ханьжун болон Шанло хотуудад энэ төрлийн хэдгэнэ хүн рүү дайрах нь нэмэгдэж байгаа аж.

Эрх баригчид тус муж руу хортон шавьжтай тэмцэх мэргэжилтнүүдийг илгээсэн байна.
Шэньси мужид хэдгэнэ хүн хазсан гэх мэдээлэл байнга гарч байсан ч албан ёсоор статистик мэдээлэл гаргаж байгаагүй ажээ.

Сонирхуулахад, Азийн хамгийн том хэдгэнэ /Vespa mandarinia/ нь Хятад, Солонгос, Тайвань, Камбож, Лаос, Тайланд, Вьетнам, Энэтхэг, Непал болон Шри-Ланкт тархан суурьшсан байдгийн зэрэгцээ Японы уулст сүзүмэбачи буюу“болжмор-зөгий” хэмээн нэрлэгддэгээрээ алдартай ажээ. Шавьжны урт нь 55 мм, хатгуур нь 6 мм-т хүрдэг байна.

А.Цацрал


URL:

Сэтгэгдэл бичих