Жигүүр ургасан АН-ы сайд нар бутаргах операци явуулах уу
Өнгөрөгч 7 хоногт Баян-Өлгийн гэгдэх Мурат гишүүнээр ахлуулсан АН-ын зарим нөхөд жигүүр байгуулж буйгаа албан ёсоор зарласан билээ. Харин Ардчилсан намынхан энэ бүхнийг байдаг л асуудал хэмээн хайхрахгүй байгаа дүр эсгэж байгаа ч засгийн газрынх нь зарим сайд нар энэ жигүүрт нэгдэхээ илэрхийлж эхэллээ. Засгийн эрхийг дангаараа авах боломжгүй байсан АН-ын хувьд “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан засгийн газар байгуулж жил гаруйн хугацаанд хамтарсан гэгдэх нөхөд нь үе үе засаг эргүүлэх шахалт үзүүлсээр өнөөг хүрсэн нь ч үнэн. Гагцхүү олон жигүүртэй, фракцтай АН-ын ерөнхий сайд Алтанхуягын “булхай” болон ошфорын нууц дансаа хаахын тулд элдэв авир гаргаж байгаа С.Баярцогт нар нь тус намын рейтингийг өдрөөс өдөрт унагаж байгааг Ардчилсан ерөнхийлөгч нь өнгөрөгч 8 сард Буйрт зугаацахдаа тохироо хийсэн хэмээн хардагдаж хэрэг байдлын толгойг илээд байгааг дургүйцсэн хэсэг бүлэг хүмүүс намрын чуулганаар бусадтай нийлж төрийн өндөрлөгөөс нилээдгүй хүнийг унагах операцийн нэг хэсэг энэ жигүүрээр илэрч эхэллээ хэмээн үзэгсэд ч цөөнгүй. Х.Баттулга хэмээх хоёр засаг дамжин сайдын суудал эзэлсэн нөхрийг ерөнхий сайд болно гэж амтай бүхэн шуугиж байсан ч энэ нь цуу байсан гэдгийг үгүйсгэхээр эрхэм сайд энэхүү жигүүрт нэгдсэн ч байж болох гэж зарим нэгэн улстөрийн тойм тодорхойлогч нар ярьж явах. Шударга ёс эвсэлийн айлгах төлөвлөгөөг Энхбаярт өршөөл үзүүлснээр түрхэн дарсан АН-д ахиад нэг аюул учрав уу аль эсвэл жигүүр байгууллаа хэмээн зарим нэгэн нөхдөө тоглоомын хүүхэлдэйн гол дүрд тоглуулав уу гэдэг нь ннамрын чуулган дөнгөж эхэлж буй энэ мөчид тодорхойгүй байна. Харин энэ бол тоглоом биш гэдгийг урдны сонгуульд ганцаараа шахам АН-ыг төлөөлж асан эдийн засагч Р.Амаржаргал, бас 2008 оны хэргээр толгой дээгүүрээ дээлээ нөмрөхөөс АН-аар хамгаалуулсан Ж.Батзандан нар нотлох гэж оролдож байх шиг. Муратаар ахлуулсан жигүүрт ҮХАА-н сайд Х.Баттулга энэ жигүүрт нэгдэх гэнэ. Тэрээр ирэх амралтын өдөр АН-ын шинэ жигүүрээс санаачлан зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүд болоод тус намын жирийн гишүүдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намд ротацийн шинэчлэл хийх, их хурлыг яаралтай зарлах, хариуцлага алдсан сайд нарыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлэхээр болсон гэдгийг эх сурвалж хэлж байна. Энэ бүхнээс харахад хариуцлага алдсан нэрээр сайд нарыг огцруулахдаа дийлэнх нь МАХН-МҮАН-ын хэд бололтой. Дангаараа засаг авахдаа АН Алтанхуягаар толгойлуулахгүй гэж үзэж байж ч магадгүй. Энэ намрын чуулганы гол сэдэв ирэх 7 хоногийн чуулганаар харагдах болж байх шиг.
АН-ын шинэ жигүүрийг “Гомдогсодын арми” хэмээн нэрлээд Дүрмийн бус АН-ын дарга
Гомдогсдын арми гэж нэрлэгдээд байгаа шинэ жигүүр Н.Алтанхуягийг намын даргаас унагаахаар тохиролцож байгаа гэнэ. Учир нь АН-ын дүрмэнд намын даргыг дөрвөн жил тутам Их хурлаараа сонгох эсвэл баталгаажуулах ёстой гэсэн заалт байдаг аж. Үүнийг хэрэгжүүлэхийг шаардахаар төлөвлөсөн байна. Учир нь Н.Алтанхуяг АН-ын дарга болоод дөрвөн жилээ аль хэдийн өнгөрөөсөн боловч дахин баталгаажуулаагүй, бас Их хурлаа зарлаж чадаагүй байгаа юм. Өнгөц харвал дүрмийн дагуу Н.Алтанхуягаа баталгаажуулья гэж байгаа боловч өнгийж харвал албан тушаалын наймаа хийх гэсэн далд санаархал нь мэдрэгдэхээр байна. Аргаа барахад л дүрэм ярьж рейтинг муутай байгаа Н.Алтанхуягийнхаа алдарыг шороотой хутгах нь тодорхой боллоо. Хамгийн сонирхолтой нь энэ жигүүрийг УИХ дахь АН-ын цөөнгүй гишүүд дэмжиж байгаа аж. Шинээр АН-д төрж байгаа жигүүрийнхэн одоогийн намынхаа удирдлагуудыг “албан тушаалдаа ханаж цадаад бялуурчихаад байна” гэсэн тодорхойлолтыг өгч эхэлсэн
Ийнхүү эрх баригч намын дотор шинэ жигүүр байгуулагдлаа. гэсэн мэдээлэл ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсан.
Үнэндээ их хурлаа хийж намын даргаа баталгаажуулан сонгоогүй тус намын дараагийн даргад Х.Баттулга хэдийнээс яригдаж эхэлсэнийг шинэ жигүүр “анзаарч” өөрсөддөө элсүүлсэн оролдлого нь энэ амралтын өдрүүдээр илрэх биз ээ. Гагцхүү АН-ын шинэ жигүүр засаг бутаргах операциа хаанаас хэрхэн эхлэх цаг тун удахгүй тодорхой болох нээ.

URL: