“Мөнхжин-Од” ХХК-ийг таван саяар торгож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал хүргүүллээ
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах “Нэмоол” ХХК-ийн хүнсний дэлгүүрт “Мөнхжин-Од” ХХК-д үйлдвэрлэсэн “Мөнхжин” нэртэй 500 грамм болон 750 граммаар савлагдсан архинууд нь Оюуны өмчийн газраар баталгаажуулсан бусдын барааны тэмдэгтэй шилэнд савлагдан худалдаалж байсныг ШӨХТГ-аас илрүүлжээ.
Иймд борлуулалтыг зогсоон уг архины акзизыг “Мөнхийн үсэг групп” ХХК-д хүргүүлж дүгнэлт гаргуулахад хуурамч болох нь тогтоогдсон юм. Иймд тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлэхээс гадна Өрсөлдөөний хуулийн 12.1.4-т заасны дагуу таван сая төгрөгөөр торгож, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Үйлдвэр хөдөө, аж ахуйн яаманд хүргүүлэв.
Б.Туул
/Монцамэ агентлаг/
URL: