Нийслэлийн Тээврийн салбар “Халуун сэтгэлээр тусалцгаая” аянд нэгдлээ
Нийслэлийн Тээврийн газар, ТОАҮЭХ, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран “Халуун сэтгэлээр туслацгаая” аянд нэгдэж, бүх биеийн 70% нь түлэгдсэн Э.Алтангэрэл хүүг БНСУ-д эмчлүүлэх эмчилгээний зардалд хандив өргөлөө.
Эхийгээ дуудан уйлах хүүгийн сэтгэлийг дэвтээх аргагүй ч түүнийг хөл дээр нь босгоход туслах энэхүү аянд Нийслэлийн Тээврийн газрын том оврын автобусны үйлчилгээ эрхлэгч 24 аж ахуйн нэгж байгууллага идэвхи санаачлагтай оролцож нийтдээ салбарын хэмжээнд 5.668.040 төгрөгийн хандив цуглуулан Э.Алтангэрэл хүүгийн эмчилгээний зардалд хандивлалаа.
Энэхүү хандивын мөнгөний дийлэнх хэсэг нь их багтаамжийн автобусны жолооч, мөнгө хураагч нарын сайхан сэтгэлийн өглөг юм. Хандив өргөсөн аж ахуйн нэгж байгууллагуудыг дурдвал “Нийслэлийн тээврийн газар-340.0, ТОАҮЭХ-100.0, Мяралзаа ХХК-357.0, Сутайн буянт ХХК-891.0, Автобус-3 ОНӨҮГ-530.0, Тэнүүн-Огоо ХХК-557.0, ЦТК-330.0, Блюбус ХХК-100.0, Сайхан ирээдүй ХХК-230.0, Автобус нэгдэл ХХК-240.0, Үнэгтийн уул ХХК-80.0, Трансбус ХХК-80.0, Автотерминал трейд ХХК-330.0, Гбус ХХК-221.000, Дюц ХХК-130.0, Аз сервис ХХК-305.0, Эрдэмтранс ХХК-117.040, Эмсид ХХК-230.0, НЧБ-350.0, Монкара-180.0, Автобуснэг ОНӨҮГ-30.0” төгрөгийг тус тус хандивласан байна.
Э.Алтангэрэл хүү 2013.02.10-ны өдөр Дорноговь аймгийн Зүлэгт суманд гэртэйгээ шатаж УБ хотын Түлэнхийн төвд ирсэн байна. Э.Алтангэрэл хүүд тусалсан аж ахуйн нэгж байгууллагууддаа цаашдын нь ажилд амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
URL: