Facebook хуудас яаж хамгийн хүртээмжтэй, алдартай сүлжээ болсон бэ???
Дэлхий дахинд тэрбум гаруй хэрэглэгчтэй, жилийн орлого нь 5 тэрбум доллараас давдаг 5300 гаруй ажиллагсадтай Facebook сүлжээний амжилтын нууц маш энгийн ердөө л ашиглахад хялбар, хүртээмжтэй дээр нь сонирхолтой байж чаддаг болохоор тэр биз.
Бид Facebook ыг зөвхөн интернэтэд холбогдсон компьютер, ухаалаг гар утас, таблетаас ашиглана гэж ойлгодог тэгвэл эдгээрийн аль нь ч байхгүй байсан ч та FACEBOOK-ийг ашиглах боломжтой.
Боломж:01
“0.facebook.com”–Энэ бол Facebook-ийн хялбаршуулсан хувилбар. Таны ухаалаг утсанд 3G сүлжээ байхад л хангалттай. Дата эрхийн хугацаа дууссан, нэгжгүй болсон байлаа ч өөрийн хуудас руугаа орж мессеж шалгаж, шинэ танил нэмж, постууд дээрх сэтгэгдэлд хариу өгч, хэн ямар зурган дээр тань лайк дарсаныг харж, ямар үйл явдал хэзээ болохыг мэдэх боломжтой.
Боломж:02
“Fbook”–Энэ бол мессеж дээр суурилсан Facebook. Таны ухаалаг утас 3G сүлжээний хамрах хүрээнээс гарсан, тэр байтугай бүр ухаалаг утас ч байхгүй нөхцөлдөөрийн хуудсандаа пост оруулж хүмүүсийн сэтгэгдэл д лайк дарж, танилцах хүсэлт хүлээн авах боломжтой. 32665 /fbook/ дугаарт мессеж илгээж найзуудтайгаа холбоотой байх боломжийг Facebook – ээс олгосон нь энэ юм.
Дээрх боломжууд Жи-Мобайлын хэрэглэгч танд ч бас нээлттэй болсныг дуулгахад таатай байна.
Facebook-ийн Монгол дахь түнш Жи-Мобайл ХХК нь эдгээр үйлчилгээний эрхийг албан ёсоор авч нийт хэрэглэгчиддээ ямар нэгэн суурь хураамж, үнэ төлбөргүй ашиглах боломжийг олголоо.
Мөн интернэтсүлжээний бас нэгэн онцгой бүлэг болох“жиргээчид” буюу Twitter.com-ыг ашигладаг хэрэглэгчиддээ баяртай мэдээ дуулгах болно.
URL: