Хонконгоос очир эрдэнэ хулгайлсан монгол эмэгтэйчүүд баригджээ

Монгол Ул­сын харьяат таван эмэг­тэй Хонконгийн нисэх он­гоцны буудал дээр саа­туулагдсан мэдээлэл ир­лээ. Иргэдийн ирүүлсэн мэдээллээр тэд хулгайн хэрэгт сэрдэгдэн саатуу­лагдсан бололтой.

Тодруулбал, саяхан тэнд олон улсын эрдэнэ­сийн үзэсгэлэн яармаг гарсан байна. Үзэсгэлэнд олон улсад хүлээн зөв­шөөрөгдсөн алт, мөнгөн урлал, эрдэнийн чулуун зүүлт, дэлхийд ховор ал­маз эрдэнэ, үнэт чулуун эдлэлүүд гэх мэтчилэн дэл­хийд дуурсагддаг үнэт эдлэлүүд дэлгэгдсэн байж. Гэтэл дэлхийд хо­ворт тооцогдох нэгэн очир эрдэнийн чулуу ал­дагд­жээ. Цагдаа хүчний бай­гууллага нь өргөт­гөсөн хүрээнд ажиллаж хэд хо­ног очир эрдэнийг хайсан ч олоогүй аж.

Гэтэл хэдхэн өдрийн өмнө нисэх онгоцны бууд­лаас таван эмэгтэйг эл хулгайн хэрэгт сэрдэн баривчилсан нь монгол­чууд байсан гэнэ. Энэ тухай мэдээллийг барив­чилгаа явуулсан өдөр Хонконгоос Улаанбаа­тар руу зорчсон иргэд өглөө.

Л.МӨНХТӨР /АРАВТ.МН /


URL:

Сэтгэгдэл бичих