Нүүрс нэг тонн нь 80 мянган төгрөг болно
Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн жил “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ.
Энэ нь нүүрсний үнийг барих зорилготой хөтөлбөр юм.
Тэгвэл энэ санаачлага энэ жил ч гэсэн дахин үргэлжлэх юм байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр нүүрс тээвэрлэх газруудад очиж нүүрсний үнийг буулгах даалгавар өгөхөөр болжээ.
Ингэхдээ нэг тонн нүүрсийг 80 мянга, 40 килограмм нүүрсийг 3200 төгрөгөөр зарах болзлыг танилцуулах юм байна.
Ц.Батболд / ЗУУНЫ МЭДЭЭ /
URL: