Төрийн албан хаагчдад цахим гадаад паспорт олгож эхэллээ

89ea8b600f9bab5a8a97bbad28516a59_LЗасгийн газрын энэ оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 320 дугаар тогтоолоор дипломат, албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталлаа.

Уг журмыг 2013 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж буй бөгөөд журамд төрийн өндөр, дээд албан тушаалтан, төрийн албан хаагч нарт цахим дипломат болон албан паспорт олгох шийдвэр тусгагджээ. Эдгээр цахим паспорт эзэмших эрх бүхий албан тушаалтан паспорт мэдүүлэх материалаа Гадаад харилцааны яамны Консулын газарт бүрдүүлж өгөхийн зэрэгцээ өөрийн биеэр зураг, хурууны хээ өгөх шаардлагатай юм. Дээрх шийдвэртэй холбогдуулан өмнө нь олгосон дипломат, албан паспортад сунгалт хийхгүй бөгөөд хүчинтэй хугацааг нь дуустал аль ч улс оронд  зорчих боломжтой гэнэ.

Дашрамд дурдахад, аливаа улсад зорчиход гадаад паспортын хүчинтэй хугацаа олон улсын стандартын дагуу доод тал нь зургаан сар байх ёстойг ГХЯ-ны Консулын газраас санууллаа.

Б.Туул montsame


URL:

Сэтгэгдэл бичих