Татварын байцаагч бүсгүйн амийг хохироосон Ц.Туяаг өнөөдөр шүүнэ

Татварын байцаагч бүсгүйг хөнөөсөн Ц.Туяаг шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд 13.00 цагаас болно.

Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд 461-р ангид хоригдож байгаа бөгөөд өмнө нь “Нялх хүүхэдтэй тул гадуур шалгуулж байгаад шүүх хуралд оролцъё” хүсэлтийг тавьж байсан хэдий ч  прокурор хүлээж аваагүй юм.

Хэргийг тодруулбал өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Ц.Туяа нь хардалтын улмаас Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Э гэгч эмэгтэйн амь насанд нь халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.

Б.Сондор


URL:

Сэтгэгдэл бичих