“Шантаажчин” хочит Б.Жаргалын “Жаргалын зам” хошин дуурь хэдий хүртэл үргэлжлэх бол?

527-1380590229untitledЗамын цагдаагийн газарт олон жил бугшиж олон ч албан хаагчдыг баяжуулсан «мөнгө босгодог» угшил эдүгээ Зам тээврийн яаманд бий болжээ.
Тодруубал замын цагдаагийн мэргэжил техникийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Жаргал тус газрыг наймааны уурхай болгож төрийн албаар шантааж хийж хөрөнгөждөг талаар хэвлэлүүд бичиж байна.
Цахим ертөнцөөр ч дуулиан болж байхад холбогдох дээд албан тушаалтнууд болон салбарын яам нь нүдэн балай, чихэн дүлий суух нь гайхалтай. Бяцхан түүхийг сөхөхөд, азын дугаараар баяжсан Б.Жаргал гэгчийг ажлаасаа халагдсаны дараа Замын цагдаагийн газарт цэвэрших алхмууд хийгдэж, дугаараар хөлжих «бизнес» одоо устсан гэж хэлэхэд болно.
Тэнгэрийн муухай арилдаг, хүний муу арилдаггүй гэгчээр Замын цагдаагийн газар цэвэршсэн ч Б.Жаргал бахь байдгаараа, албаа өөрчлөн төрийн албыг «мөнгө босгох» уурхай болгодог барилаараа л яваа бололтой. Б.Жаргал Зам тээврийн газарт шургалан «Жаргалын зам»-ын хошин үзүүлбэрийг дэглэх болжээ.
Хамгийн асуудалтай нь Замын цагдаагаас халагдан, АТГ, Эрүүгийн цагдаагийн газруудад шалгагдаж байсан Б.Жаргал гэнэт яагаад Зам тээврийн газарт удирдах албанд тохоон томилогдсон юм бол гэдэг нь тун сонирхолтой.
Аль ч төрд нүүр алддаггүй тэрбээр хэний нөмөр нөлөөгөөр тушаал дэвшин, дураараа авирладаг нь олны анхаарлыг ийнхүү татжээ. Мэргэжлийн бус хүнд энэ чухал албыг «атгуулж», дураараа авирлахыг нь харж, сонсоод суух том хамгаалагч нь хэн бол гэж ярьцгааж байх юм.
Баас хатавч өмхийгөө тавихгүй гэж. Б.Жаргал Зам тээврийн Хяналт бүртгэлийн газарт азын дугаар зардаг шигээ «зам хүлээн авах комисс» гэгч шантаажны албыг удирдах болсныг саяхны нэгэн сонинд нийтэлсэн.
Тус сонинд бичсэнчлэн Дарханы замаас салж Жаргалант хүрдэг замыг ашиглалтад өгөх гэтэл Б.Жаргал дарга гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж үзээгүй байж шууд л «энэ замыг хүлээн авахгүй» гэж гэдийжээ. Ерөөсөө энэ эрхмийн ажлын арга барил нь энэ аж.
Тухайлбал Чойр Сайншандын 174 км замын ажил дуусахад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг очиж орон нутгийнхантай баяр тэмдэглэн тууз хайчилсан. Гэтэл «Жаргалын зам» дуурийн хошин үзүүлбэрийн гол дүрийн жүжигчин Б.Жаргал «Энэ замыг хүлээн авахгүй, Ерөнхий сайдын тууз хайчилсан нь хэнд, ямар хамаатай юм» гэх зэргээр сүржигнэсэн сурагтай.
Орон нутгийнхны хувьд Ерөнхий сайд ирж тууз хайчилсан нь замыг нээсэн л гэж ойлгохоос хөшигний ард «Ерөнхий сайд хамаагүй» гэсэн томоохон зангидсан гар байгааг яахан мэдэх билээ.
Ямартай ч дээрх хоёр жишээнээс Б.Жаргал дарга хуучин арга барилаа Зам тээврийн газарт нутагшуулж байна гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм.
Цагдаагаас ичгэвтэртэйгээр халагдсан Б.Жаргалд зам тээврийн салбар гэж хариуцлагатай албанд шургалах нүхийг хэн өгөв. Түүнчлэн Зам тээврийн хяналт бүртгэлийн газарт тавигдаад буй «Жаргалын зам»-ын шоу тоглолт хэдий хүртэл үргэлжилж энэ Засгийн газрын имиж болсон «Бүтээн байгуулалт»- д саад болох бол гэсэн асуултын хариуг холбогдох албаны хүмүүст сонордуулж байна.
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих