Авлига авсан цагдаа нар 3,5-5 жилийн ял ногдууллаа

527-1380677589untitledНийслэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагчийг БНХАУ-ын иргэдээс их хэмжэээний авлига авсан хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд  хоёр өдөр  үргэлжилэв. Ийнхүү хоёр өдрийн турш хуралдсан шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна.
Шүүх  хуралд шүүгчээр О.Жанчивнямбуу, О.Очмандах, М.Наранмандах, өмгөөлөгчөөр Л.Жавзмаа, Г.Хандсүрэн, Ч.Болдбаатар, Ж.Баярсайхан, С.Батжаргал, П.Төрбат, улсын яллагчаар П.Халиун нар оролцжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Раднаабазар, Б.Батбаяр нарт тус бүр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, таван жил нэг хоног, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар нарт мөн тус бүрт нь 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 3,5 жил, Т.Ууганбаярт 3,5 жилийн ял оноож, мөн 100 мянган төгрөгөөр торгох ял ногдууллаа.
Харин эл хэрэгт шүүгдсэн ганц эмэгтэй буюу Ж.Оюунчимэгт 5,1 жилийн ял оноож, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноожээ. Анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх бөгөөд бүгдийг нь жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Н.Батаа
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих