ПДХ системийн талаар БНХАУ-тай хамтран ажиллах тухай Туркын шийдвэр Вашингтоныг түгшүүлэв

531761_8725909ПДХ системээ хятадын улсын компанитой хамтран байгуулах тухай Туркын шийдвэр АНУ-ыг түгшүүлж байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Жен Псаки мэдэгдлээ.

ПДХ системээ хятадын улсын компанитой хамтран байгуулах тухай Туркын шийдвэр АНУ-ыг түгшүүлж байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Жен Псаки мэдэгдлээ. Түүний хэлснээр «Туркын засгийн газар НАТО-гийн системд нийцэхгүй ПДХ системийг байгуулах асуудлаар америкийн хоригт багтсан хятадын компанитой хэлэлцээр хийж байгаа явдал Вашингтоныг түгшүүлэх гол шалтгаан болсон. АНУ-аас Анкарад энэ тухай мэдээлсэн.

Санал шүүмжлэл үргэлжлэх нь мэдээжийн хэрэг гэж Псаки мэдээлжээ. Тэрээр «одоо туркын эрх баригчид шийдвэрээ хянаж үзнэ гэдэгт Обамагийн засаг захиргаа найдаж байна уу?» гэсэн асуултад хариулахдаа цаашдаа яахыг үзнэ гэв.

Турк улс ПДХ системээ хятадын улсын компанитой хамтран байгуулах тухай урьд мэдээлсэн билээ. Иран,БНАСАУ, Сири улсуудад хамаатай зэвсэг дэлгэрүүлэхгүй байх америкийн хууль тогтоомжийг зөрчсөн тул АНУ-аас хятадын мөн компанийн талаар хориг тогтоосон билээ.

Оросын дуу хоолой


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих