Америкийн хямрал хэр удаан үргэлжлэх бол?
АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогсч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус улсын түүхэнд үүнтэй адил хямрал болж байсан болов уу?
Америкийн түүхэн дэх хамгийн урт хямрал 1996 оны эхэн үед болсон ба 21 хоног үргэлжилж байжээ. Ерөнхийлөгч Билл Клинтон конгресстэй хэлэлцээрт хүрч чадсанаар хямрал дуусгавар болсон байна.
Харин 2013 оны хувьд хоёр талын хандлагууд эсрэг уур амьсгалтай байна.
Бүгд найрамдах намынхан төрийн байгууллагуудыг санхүүжүүлэхээс татгалзаад байгаагаас үүдэн аравдугаар сарын 17 гэхэд Америкийн засгийн газар бүрэн утгаараа хямралд орох юм. Тэдний тавьж байгаа шаардлага бол эрүүл мэндийн салбарт хийх өөрчлөлтийг цуцлах аль эсвэл түр хойшлуулах, мөн түүнчлэн улсын төсвийг хэмнэх билээ.
Энэ асуудлыг тойрсон маргаан шөнө дунд хүртэл үргэлжилсэн ба цагаан ордон Конгресстэй хэлэлцээнд хүрч чадаагүйн улмаас ийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан аж.
Х.Шинээ
URL: