Дараачийн бай Мөнхбаяр, бас…
“Анод”-ын Н.Давааг хорьсон нь улс төрийн шалтгаантай хэмээн “Гал үндэстэн” холбооныхон мэдэгдээд буй билээ. Түүний араас “Гал үндэстэн” холбооны тэргүүн болоод удаагүй байгаа “Онги голынхон” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярыг буу шагайж, буудаж танхайрсан гэж шалтаглан шоронд хорих “тактик” боловсруулагдсаныг эх сурвалж мэдээллээ. Уул нь тэднийг эх орныхоо байгаль орчныг хамгаалахын төлөө зөв тэмцэл хийж буй хэмээн үзэх хүмүүс олон. Гэвч эрх мэдэл бүхий тодорхой бүлэг хүмүүст энэ тэмцэл тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа тул “босогчдыг намнах” төлөвлөгөөний дараачийн байгаар ийнхүү Ц.Мөнхбаярыг онилоод байгаа сурагтай. Улмаар түүний араас МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нарын нэр ч цохиж яваа гэнэ. Булай булхай, луйвар, хээл хахууль нүүрлэсэн энэ хамтарсан засгийн газрыг эсэргүүцсэн хэн боловч тэртээ 37 оны хэлмэгдүүлэлт шиг аймшигт шийтгэл хүлээхийг үгүйсгэх аргагүй.
URL: