Хоёр настай хятад хүү “жирэмсэн” гэсэн оноштойгоор хагалгаанд оржээ
Хятадын Хуаси тосгонд хоёр настай нэгэн хүү “жирэмсэн” гэсэн оноштойгоор хагалгаанд оржээ.
Сяо Фэн хүүгийн гэдэс хачирхалтайгаар, бага багаар томорч мөн саадгүй амьсгалж чадахаа байсан учир ээж аав нь арга буюу эмнэлэгт ханджээ. Эмч түүнийг хэт ягаан туяагаар хартал түүний гэдсэнд өсөлтгүй ураг байсан бөгөөд эхийн хэвлийд байхдаа хамт байсан түүний ихрийн нэг болохыг нь тогтоож яаралтай хагалгаанд оруулжээ.
Түүний биеэс 20 см урттай хөл гарын хуруу, нуруу нь хэлбэрээ олсон амьгүй ургийг гаргаж авчээ.
Ийм тохиолдол ховор байдаг бөгөөд эхийн хэвлийд бүрэлдэхдээ ихэр ураг хуваагдаж чадалгүй нэгэн бие болж үлддэг байна. Харин зарим нь сиамын ихэр болж төрдөг бөгөөд ихэнх тохиолдолд амьдрах чадваргүй эсвэл аль нэгийг нь аврах боломжтой байдаг байна.
Б.Сондор
URL: