Х.Тэмүүжин сайдын үед “Эрүүгийн ертөнцийнхөн” эргэн ирлээ

Өчигдөр онц ноцтой дээрэм, зодооны хэрэг гарчээ. Монголдоо дээгүүрт ордог шилэн хийц, гадна фасадын компанийн захиралуудыг бөөнөөр нь зодож дээрэмдэн дарамтласан хэрэг гэгээн цагаан өдөр гарсан бөгөөд эрүүгийн ертөнцийн “хүнд гарууд” ил цагаандаа гарч ичих зовох юмгүй болсноо зараллаа.
Аль ч улс оронд эрүүгийн ертөнцөд нэр цуугаа дуурсгасан эгэлгүй хүнд гарууд бишгүй бий. Монгол юугаараа дутах вэ? Олныг цочирдуулсан нөхдүүд байсаар ч байсан байсаар ч байгаа билээ.
Тэднийг ихэвчлэн Рецидив буюу орчуулваас “Засрашгүй” гэмт хэрэгтнүүд хэмээн нэрийддэг. Мөрийтэй тоглоом, хууль бус наймаанууд, улсын үйлдвэрийн шахаанууд, элдвээр дарамт учруулан мөнгө төгрөг нэхэх зэрэг олон л мэдээ сэлт дэлгэгдэж байдаг.
Монголд болж байсан хэргүүдээс Гүнтийн буудалцаан, Центрпойнтын хэрэг, Алтны үйлдвэрийн эзнийг гүүрнээс дүүжилсэн зэрэг хэд хэдэн хэргүүд гарч байсан бөгөөд хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярлуу хутга барин дайрсан Мунзуу хочит Нямдоржийн хэрэг явдал болоод байна.
Үүнээс мөн л хэд хоногийн өмнө Дамбын Хишгээ хэмээх мөн л алдартай эрийн хүү нь загвар өмсөгч Солонго хэмээх бүсгүйг хэвтэрт ортол нь зодсон тухай шуугиад таг чиг болсон.
Ц.Нямдоржийн үед рекет рецидив гэмт хэрэгтнүүдийн сураг чимээ алдарч байсан боловч Х.Тэмүүжин сайдын үед буцан дэгдэж байгаа нь Монголын “Эрүүгийн Ертөнцийнхөн” хэний үед задгайрч хэний үед хумигдаж байсан нь тодорхой харагдаж байна.
Үүгээр ч дуусахгүй ил тод сонин сайтуудаар ярилцлага өгч “би ийм ч юм мэднэ тийм ч юм мэднэ” хэмээн ил тод дарамтаа хийж үүгээрээ хэнийг ч гүтгэж юу санснаа хийж болох хийгээд хийж байгаагаа гайхуулан ярих нь Хуулийн сайдын ажил ямархан байгааг хангалттай харуулж буй хэрэг буйзаа.
Эх сурвалж: “Tsag.mn

URL:

Сэтгэгдэл бичих