Пакистанд дэлбэрэлт болж 39 хүн энджээ
Пакистаны орон нутгийн эмнэлгийн мэдээлснээр, Пакистаны баруун хойд Пешавар хотод 29-ний үдээс өмнө дэлбэрэлт болж 39 хүн эндсэн байна. Мөн 100 гаруй хүн шархадсан бөгөөд заримынх нь шарх хүнд байгаа тул амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж магадгүй байна.
Одоо болтол ямар нэг байгууллага уг хэргийн хариуцлагыг хүлээгээгүй байна.
Пакистаны ерөнхийлөгч Мамнун Хуссайн болон ерөнхий сайд Наваз Шариф мэдэгдэл гаргаж дайралтын хэргийг хатуу зэмлэн буруушаасан байна.
\Э. Г\ CHINA RADIO
URL: