Кенид худалдааны төвд халдсанд сэжиглэгдсэн бас нэгэн этгээдийг саатуулав

Кенид худалдааны төвд халдсанд сэжиглэгдсэн бас нэгэн этгээдийг саатуулав

Фото: EPA

Кенийн эрх баригчид Найробид худалдааны төвийг дайрсанд сэжиглэгдсэн бас нэгэн этгээдийг саатуулав

Кенийн эрх баригчид Найробид худалдааны төвийг дайрсанд сэжиглэгдсэн бас нэгэн этгээдийг саатуулав. Эхлээд террорын ажиллагаанд сэжиглэгдсэн 11 хүнийг саатуулсан билээ. Хожим гурван хүнийг байцаагаад сулласан байна. 2013 оны 9-р сарын 21-нд Найробид сомалийн «Аш-Шабаб» бүлгийн террористууд худалдааны төвийг булаан эзлэж, 200 гаруй хүнийг дөрвөн өдрийн турш барьцаанд байлгав. Террористууд Кенийн тусгай зориулалтат хүчинтэй мөргөлдсний улмаас 67 хүн түүний дотор хүчний байгууллагын 6 ажилтан амь үрэгдэв. Үүний хамт 65 хүн сураггүй алга болсон гэж үзэж байна.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих