Стресс эрчүүдийн бэлгийн чадавхи буурахад нөлөөлдөг үү?

851bd5bb8102aad3bigСудалгаанд хамрагдсан эрчүүдийн 70% нь ажлын дараа гэртээ хариад эхнэртээ анхаарал тавих бус, унтаж амрахыг хүсдэг гэсэн байна.

Ажил дээр олон цаг нухлагдах, бие сэтгэлийн байнгын дарамт, тулгамдсан асуудал, үнийн болзошгүй хэлбэлзэл, цомхотгол, албан тушаалаа алдахаас айх, маргаандаа үл итгэх зэрэг өнөө цагийн олон хүчин зүйл нь эрэгтэй хүнийг физиологийн хувьд доройтуулах, бэлгийн чадавхид нь сөргөөр нөлөөлж байгаад эмч нар түгшсээр…

Япон эрчүүд сүүлийн үед шууд ажлын байран дээрээ нас барах явдал газар авсаар байна. 30 насандаа инфракт /зүрхний шигдээс/ болох жишээтэй. Бүр ажилгүй хирнээ зөвхөн ажил хайх явцад л стресст өртөх бүрэн үндэслэлтэй.

Хүн байнгын ядаргаанд орох, өөрийн асуудалд хэт төвлөрөх, хүний эрч нөөц шавхагдсан тохиолдолд стресс үүснэ.

Стрессээс үүдэн ходоод шархлах, мартамхай болох зэрэг бэлгийн чадавхи сулрахаас илүү ноцтой аюултай өвчин үүсч болзошгүй.

Стрессийн нөлөөнд гэр бүлийн таагүй уур амьсгал бүрдэх, бие биеэ үл ойлголцох, хардах асуудал гарч, салж сарнихдаа ч хүрдэг.

Стрессээс гарч чадах чадварыг өөртөө эзэмшүүлэх нь чухал.

-Шинэ өглөөг инээмсэглэн угтаж, өөртөө итгэлтэй, урам зоригтой хүлээж ав.
-Өнөөдөр та эрүүл саруул, ойр дотны чинь хүмүүс таныг хүрээлж байгаад сэтгэл хангалуун бай.
-Бие тайвшруулах бясалгалд яв.
-Боломжгүй зүйлийг заавал болгох гэж бүү улайр.
-Шунал, атаа жөтөөрхлөөс зайлсхий.
-Амьдралын сайхан зүйлд өчүүхэн гэлтгүй баясч сур.
-Хошин шогийн программ үзэж бай.
-Хөгжилтэй нийтэч хүмүүс стресст бага өртдөг нь тогтоогдсон.
-Хүнд битгий атаархаж бай.
-Уур бухимдлаас үргэлж хол бай!


URL:

Сэтгэгдэл бичих