Оюутнууд өнөөдрөөс виза картаар зорчихгүй

4eba7e32c08be716bigНийслэлийн хэмжээнд нийт 74 мянга гаруй оюутан нийтийн тээврийн хөнгөлөлт эдэлдэг гэсэн тоог Монголын оюутны холбооноос гаргажээ. Тэдний хувьд өнөөдрөөс эхлэн виза картаар зорчихоо больж, смарт карт хэрэглэх болсон байна. Энэхүү смарт карт нь визагаас илүү хөрвөх чадвартай гэдгээрээ онцлог ажээ. МОХ Төрийн банктай хамтран нэвтрүүлж буй смарт картаар зөвхөн нийтийн тээврээр үнэгүй зорчоод зогсохгүй банкны гүйлгээ хийх, худалдаа хийх зэрэг өргөн боломжтой юм байна. Мөн эл картан дээрээ мессеж банк, интернэт банк, мобайл банк гээд банкны бүх төрлийн үйлчилгээ авч болно гэж МОХ-ноос мэдээлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих