“Түшиг″ их дэлгүүрийн Э.Мөнгөнцэцэг хатагтай үйлчлүүлэгчийнхээ нүүрийг самардажээ/Видео мэдээ/
“Улаанбаатар”, “Түшиг″ их дэлгүүрийг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Үнэтэй, дээд зэрэглэлийн брэнд бараа, бүтээгдэхүүн худалдаалах эл дэлгүүрийн эзнийг харин хэн бэ гэдгийг төдийлөн мэдэх хүн ховор. Олон жилийн өмнө Г.Сүхээ гэх хатагтай Монголд үнэтэй гоо сайхны барааны “Түшиг” их дэлгүүрээ нээж, бизнесээ өргөжүүлэн гурван жилийн өмнө хотын төвд “Улаанбаатар” их дэлгүүрийг нээсэн төдийгүй хүү Г.Баттүшигийнхээ эхнэр болох бэр Э.Мөнгөнцэцэгтээ Түшиг их дэлгүүрээ хариуцуулж, өргөжүүлэх үүрэг даалгаврыг өгсөн байдаг. Гэтэл Э.Мөнгөцэцэг хатагтайн жинхэнэ араншингаа гаргасан бичлэг дэлхий нийтээр тарж эхэллээ.
Тодруулбал, тус дэлгүүрийн гоо сайхны тасагт дэлхийн алдарт брэнд болох “Chanel”-ийн салбар байдаг. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр тус тасгаар үйлчлүүлэх гэсэн эмэгтэйн гомдол саналаас болж ам муруйсан захирал үйлчлүүлэгч хоёрын хэл ам, хэрүүл, зодоон цохиондоо хүрч “МОНГОЛЫН “Chanel”-ийн ЗАХИРАЛ ЭМЭГТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ЗОДОВ” гэсэн бичлэгтэйгээ тараад байна.
Үйлчлүүлэгч худалдагч бүсгүйгээс “Эдгээр бүтээгдэхүүний тест байна уу” гэж асуухад“Тест байхгүй. Энэ уруулын будгийг ухаад түрхээд үз” гээд хэн хэзээ хэрэглэж байсан нь үл мэдэгдэм уруулын будаг, олон хүн ашиглаж элэгдсэн багс гаргаж өгчээ. Худалдагч, үйлчлүүлэгч хоёр ийн ярилцах зуур Э.Мөнгөнцэцэг хатагтай гарч ирэхэд нь үйлчлүүлэгч бүсгүй “Танайх ийм алдартай брэндийн салбар байж тест байдаггүй юм уу. Энэ багсаа хар даа” гэж хэлтэл захирал бүсгүй түүнд ихэмсэг зан гаргаж, үйлчлүүлэгчээсээ уучлалт гуйхын оронд үг хэлээр доромжиолж эхэлжээ. Түүгээр ч зогсохгүй “Энэ нэг халтайсан юмыг надаас холдуул даа” гэж хамгаалагчдаа дуудсан байна.
Дэлгүүрээр нь үйлчлүүлэх гэсэн биш хатагтайд нүүрээ уруулж, хэл үгээр доромжлуулсан бүсгүй хуулийн байгууллагад хандаад байгаа аж. Харин Э.Мөнгөнцэцэгийн яаж авирлаж байгаа талаарх бичлэгийг үйлчлүүлэгч бүсгүй утсаараа авч амжсан аж.
URL: