Э.Батжаргал: 60 мянган оюутан смарт картаа авсан

Э.Батжаргал: 60 мянган оюутан смарт картаа авсан

Өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээврээр зорчихдоо виза картаар бус смарт карт хэрэглэж эхлэхээр болсон. Гэтэл оюутнууд виза картаараа зорчиж хураалгаж эхэлсэн талаар гомдол гаргаж эхэллээ.

“Би оюутан хүн байна. Өнөө өглөө Налайхын чиглэлийн 33-20 УНМ дугаартай автобусанд суусан, гэтэл кондуктор нь өнөөдөр 10-р сарын 1 гээд миний визаг булаасан. Визагаа хаанаас очиж авах талаар асуухад мэдэхгүй гэх юм. 10-р сарын 1 өдөр визагаар зорчуулахгүй тухай ямар ч мэдээлэл өгөөгүй байж ийм байдлаар визаг булааж болж байгаа юм уу” гэсэн байх юм.

Ингээд энэ талаар МОХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалаас тодрууллаа.

-Өнөөдрөөс эхлэн оюутнууд смарт картаар зочриж эхлэх ёстой. Оюутнууд бүрэн авч чадсан уу?

-Хоёрдугаар курсээс дээш оюутнуудын смарт картны захиалгыг хавар авч хэвлэсэн байгаа. 60 орчим мянган оюутнууд смарт картаа авсан.

-Нэгдүгээр курсийн оюутнууд смарт картаа аваагүй байгаа юу?

-Тийм ээ. 14 хоногийн дараа гэхэд бэлэн болчихно. Төгсөгчид аль сургуульд орох нь тодорхойгүй учраас нэгдүгээр курсын захиалгыг намар авч хэвлэхээс өөр аргагүй. 40 орчим мянган смарт карт хэвлэх ёстой.

-Смарт картны хэвлэлтийг ямар газар хариуцаж байгаа вэ?
-Төрийн банк. Төлөвлөсөн хугацаандаа хэвлэж байгаа.

-Оюутнуудад өнөөдрөөс эхлэн смарт картаар зорчих ёстой гэдэг мэдээллээр бүрэн хангаж чадсан уу. Өнөө өглөө виза картаа хураалгасан, мэдээгүй оюутнууд автобусанд кондуктортой нэлээдгүй маргалдаж байсан?
-Манай оюутны холбоонд ч энэ талаар санал гомдол ирж байна. Шалгаад үзэхээр төгсчихсөн оюутнууд виза картаараа явж байгаад хураалгасан тохиолдолууд ч байна.

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих