Киногоо гаргах гээд таван саяын өрөнд “оржээ”

Рок попын залуу үеийн төлөөлөл болох “Sync”, “Motivе” хамтлагийнхан кино урлагт хүчээ сориод авсан. Тэд өнгөрсөн жил залуусын хайр дурлал, амьдралын тухай харуулсан “Хайрын үнэ цэнэ” нэртэй кино хийсэн бөгөөд өдий хүртэл дэлгэцэнд гаргаж амжаагүй явна. Оюутан сурагчдын амралт, тоглолтын сезон зэргээс шалтгаалан тодорхой хугацаанд киноныхоо нээлтийг хойшлуулсан дуучид маань саяхнаас кинотеатруудаар эргэлдэж болж. Гэвч өдөр бүр шахам шинэ киноны нээлт болж байгаа энэ эрэлттэй үед кинотеатрууд багагүй мөнгө нэхжээ. Олсон ашгаа эн тэнцүү хувааж авах гэрээ байгуулсан мөртлөө шинэ киног нь дэлгэцэнд гаргахын тулд уран бүтээлчдээс дахин таван сая төгрөгийн хахууль авдаг “бичигдээгүй хууль” тэдгээр газарт үйлчилж эхэлжээ. Захиалга өгсөн уран бүтээлчдийн ард дараалал хүлээж зогсохыг хүсээгүй зарим хүмүүс дээрхи мөнгийг нь үг дуугүй өгсөөр байгаад муу зан сургачихаж. Кино хийх гэж багагүй мөнгө зарцуулчихаад кинотеатрт гаргасныхаа хариуд олсон ашгаасаа хүртэл эн тэнцүү хуваадаг уран бүтээлчид ийм айхтар “өрөнд” орно гэж хэрхэн санах билээ. Тиймээс тус хоёр хамтлагийнхан “Хайрын үнэ цэнэ” киногоо хэдийд дэлгэцэнд гарахыг мэдэхгүй явна лээ.

Р.ЕСҮЙ  www.secret.mn


URL: http://www.fact.mn/12745.html

Сэтгэгдэл бичих