Н.Номтойбаяр танхайрсан эсэхээ тайлбарлана

Н.Номтойбаяр танхайрсан эсэхээ тайлбарлана

Өнгөрсөн сарын 25-нд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан гэх мэдээлэл тархаж улмаар энэ мэдээллийн дагуу эх сурвалжууд өөр өөрийн байр суурийг илэрхийлээд буй.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр 14.00 цагт Төрийн ордонд олон нийтэд хандан мэдээлэл хийхээр болжээ.

Тэрээр “Тухайн үед Төрийн ордны хойно байрлах нэгэн ресторанд “Шинэ дэлхий” телевизийн захиралтай ажил хэргийн уулзалт хийгээд сууж байхад н.Нямдорж гэдэг залуу орж ирсэн. Ингээд “Шинэ дэлхий” телевизийн захирал залууг үг хэлээр өдөж, зодох гэж дайрахад нь би өмөөрсөн. Гэтэл тэр хүн над руу хутга барьж дайрсан” гэсэн юм.

Харин “Центрпойнт”-ын гэх хэрэгт холбогдож, ял эдэлж байсан н.Нямдорж нь үгүйсгэж байгаа юм.

Тэгвэл хэрэг гарсны маргааш буюу есдүгээр сарын 26-нд хэргийн талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэсэн мэдээллийн дагуу холбогдох албаны хүнээс тодруулахад,
-Тийм хэргийн талаар дуудлага ирээгүй. Манайд шалгагдаж байгаа гэдэг худал мэдээлэл гэсэн бол өнгөрсөн сарын 27-ны өдөр уг хэргийн хохирогч иргэн Б гэх 36 настай залуугийн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн юм.

А.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих