Такси нэгдүгээр эгнээгээр зорчиж эхэллээ

201210030840_no_copyright_taxiӨнөөдрөөс стандартын шаардлага хангасан такси нэгдүгээр эгнээгээр зорчино.

Замын цагдаагийн газрын хяналтын камерт бүртгэгдсэн, такси үйлчилгээ эрхэлдэг 15 компанийн 579 такси нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй бөгөөд таксины өнгө үзэмж, стандартын шаардлагад нийслэлийн Тээврийн газар хяналт тавин ажиллах юм.

Такси нэгдүгээр эгнээгээр зорчихтой холбогдуулан үйлчлүүлэгчдийн гараа өргөсөн газар бүр такси зогсохгүй зөвхөн зориулалтын зогсоолд зорчигчдоо буулгаж, суулгах юм.

Одоогийн байдлаар нийслэлд XVI хорооллын автобусны зогсоолын ард, Сансарын ШТС-ын автобусны зогсоолын ард, Судалт төв, Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдааны төв, IV хороолол “Дүүхээ” төв, X хороолол туслах зам, “Цахилгаан тээвэр” компанийн эсрэг талд, Центрпойнт /Голомт төв/, ТБД андууд /Хаан банкны урд/, Капитронбанк /103-ын уулзвары нурд/, Төв номын сангийн өмнө, Улаанбаатар их дэлгүүрийн хойд талын гээд нийт 13 зогсоол бүрэн ашиглалтанд орсон бөгөөд Төмөр замын дээд сургууль болон Цэргийн эмнэлгийн урд талбайд хоёр зогсоол нэмж барьж байгаа аж.

Харин 2014 онд нийт 27 таксийн зогсоолтой болохоор төлөвлөөд байгаа аж.

А.Сүрэн/Монголын мэдээ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих