480 мянган иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулжээ

Ажилласан жилээ нөхөн тооцуулах ажил өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн өнөөдрөөр дуусгавар болж байгаа билээ.

Тэгвэл энэ хугацаанд 480 гаруй мянган иргэн 1-11 жилээр ажилласан жилээ нөхөн тооцуулсан байна.

Тооцуулсан иргэдийн 135 мянга нь 40 хүртэлх, 284 мянга нь 40-55 насныхан, 60-аад мянга нь 55-аас дээш насныхан гэсэн тооцоо гарчээ.

Түүнчлэн 1990-1995 онд 347 мянган иргэн ажилласан хугацаагаа нэмэхээр, 470 мянган иргэн 31 тэрбум төгрөгийн шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлсэн байна. Энэ хугацааны нэмэгдлийг ирэх оноос тооцон олгож эхлэх юм.

Харин тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй иргэний нөхөн тооцсон хугацааг тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч хүсэлтээ гаргасан үед шимтгэл төлж ажилласан хугацаан дээр нэмж тооцно гэдгийг хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих