Байгууллагуудын халаалтыг өнөөдрөөс өгнө
Аж ахуй нэгж, байгууллагуудын халаалтыг өнөөдрөөс өгч эхэллээ.
Ирэх оны тавдугаар сарын 1 хүртэл халаалтаар хангах бөгөөд энэ хугацаанд хотын дулааны шугамын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.
Тухайлбал, агаарын температур огцом буурч, өвлийн горимд шилжихтэй холбогдуулан энэ сарын 15-наас ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд дулааны шугамд шинээр хэрэглэгч холбох, төв ба салаа шугамаас огтолгоо хийх, ослын бус шалтгаанаар дулааны шугамын ажиллагааг зогсоохыг хоригложээ.
Харин хэрэглэгчийн хүсэлт, төлбөр тооцоо, гэмтлээс шалтгаалсан асуудлыг тухай бүрт нь гэрээгээр зохицуулах замаар шийдвэрлэхээр болсон байна.
Б.Төгс
URL: