Н.Номтойбаяраас болж Монголын таван иргэн эх орноосоо дайжлаа
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас болж Монголын таван иргэн эх орноосоо дайжсаныг уншигч та магадгүй өмнө нь сонсч байсан байх. Бүр тодруулбал Н.Номтойбаярын хамгаалагч асан Батчулууны Батзориг гэх залуу өнгөрсөн жилийн сонгуулийн өмнөхөн түүний хамаг булхайг дэлгэж өгөөд эх орноосоо зугтсан билээ. Өдгөө Б.Батзориг нь Щвейцар улсаас эхнэр, гурван хүүхдийн хамт улстөрийн орогнол хүсээд эх орондоо ч эргэж хөл тавих зүрхгүй болоод явж байгаа нь Н.Номтойбаярын аймарынх биз ээ.
Хүмүүс муудаж болно, тэр тусмаа улстөрд орсон хүмүүс бие биенээ элдвээр хараагаад, нүдэн дээр нь доромжлоод явах асуудал ардчилсан Монгол Улсад байж л байдаг. Гэхдээ арай ч нэгнийхээ но-г дэлгэснийхээ төлөө эх орноосоо зугтталаа айж, чичирч байсан тохиол үгүй. Харин ийм явдал Н.Номтойбаярын амьдралын түүхэнд хараар бичигдэж үлдсэн нь хачирхалтай байгаа биз.
Ер нь найман жил хамгаалагчаар нь ажиллаж, морь, нохой мэт зүтгэж байсан Б.Батзориг юуны учир гэнэт Н.Номтойбаярын аймшигт дайсан болон хувирч, нотой, ноцтой мэдээг нь нийтэд дэлгэж байсан нь туйлын сонин.
Гэтэл одоо мөн л Н.Номтойбаярын “баруун гар” нь байсан Мунзуй буюу Г.Нямдорж гэх эр залуухан УИХ-ын гишүүний өшөөтөн болоод явж байгаа нь бас л хачин. Энэ бүгдээс үзвэл Н.Номтойбаярт л асуудал байдаг бололтой.
Монголын стратегийн ордод багтах ёстой Нарийн сухайт, Цагаан суварга, Адуунчулуун, Хөөт гэх мэт хэд арваар тоологдох ордуудыг Нямтайширын гэр бүлийнхэн ганцаараа эзэмшиж, өдгөө ууган хүүгээ УИХ-ын гишүүний эрхэм сэнтийд суулгасан ч Н.Номтойбаяр намба сууж, ухаан нэмсэнгүй.
Түүнийг хүн чанар муутай, Монголын тэргүүн баян хэрнээ хэзээд хоншооргүй загнадаг, нарийндаа хатсан гээд л хүмүүс ам уралдан муулцгаах юм билээ. Ямар сайндаа Н.Номтойбаярыг хүн хутгалсан гэхэд гайхаж, цочирдож хүлээж авах олдсонгүй. Бусадтай дээрэнгүй, ихэмсэг, зэвүүн, хэгжүүн, харьцтайгаас нь авахуулаад Н.Номтойбаярт таатай хандах хүн нэгээхэн ч алга. Энэ бүхэн магадгүй Монголын “тасарсан гэр бүл” болох Н.Нямтайширынхны хүмүүжил, зан авир болов уу.
Уг нь уснаас хэзээд цэвэр гарч сурсан Н.Номтойбаяр асуудал ийнхүү даамжрахыг мэдсэн даруйдаа Г.Нямдорж гэдэг гэмт хэрэгтэн намайг алах гэж оролдсон ухааны зүйл хэвлэлээр яаран, сандран ярьсан. Гэтэл яг үнэндээ өглөөнөөс авахуулаад архитсан тэрбээр тухайн ресторанд орж ирээд нэлээд халамцсаны эцэст ширээн дээр байсан хоёрдугаар хоолны нэг хутгыг Г.Нямдорж руу шидэж өгөөд нөгөөг нь өөрөө атгаж “алалцвал алалцъя” гээд дайрсан юм билээ. Үүнийг нь харж суусан Мунзуй гэгчийн хамт явсан найз Б нь ирт мэсний өөдөөс орж зүсүүлсэн аж. Сураг сонсох нь ээ, Мунзуйгаа хамгаалах зорилгоор цээжээрээ тагласан нь гэдсийг нь Н.Номтойбаяр хоёр удаа зүсэхэд хүргэсэн байна. Гадуур яригдаад байгаа шиг Н.Номтойбаярын хамгаалагч, туслах нь ч хутганд өртөөгүй. Харин Мунзуйгийн найз Б нь зүсүүлсэн учраас Сүхбаатар дүүрэгт гомдол гаргасан гэнэ лээ.
Мэдээж Н.Номтойбаярын хамгаалагч нь зүсүүлсэн бол “босс”-ынхоо эсрэг гомдол гаргаад явах нь ойлгомжтой. Тэгэхээр үхэлтэй тулгарахад мөнгө төлсөн ч Н.Номтойбаярыг хамгаалах хүн үгүй байхад харин гэмт хэрэгтэн гэгдэх Мунзуйгийн өмнөөс хутганы өөдөөс орох найзууд байдаг бололтой юм. Ингээд үзэхэд л эцсийн бүлэгт хүнд мөнгөнөөс илүү хүн чанар хэрэгтэй байгаа биз.
Ямартай ч ойр дотны хүмүүс нь бүгд нүүр буруулдаг Н.Номтойбаярын хамгаалагч асан Б.Батчулууны нэгэнтээ дэлгэж байсан бичлэгийг дор сийрүүлсэнээ дахин хүргэе.
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Батчулууны Батзориг гэдэг. Би МАК-д долоон жил Н.Номтойбаярын туслах, бие хамгаалагчаар ажилласан. Энэ хугацаанд МАК болон Н.Номтойбаяртай үл ойлголцох байдалд хүрсэний улмаас ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Н.Номтойбаярын хууль бус үйлдлийг үл тэвчсэн учраас энэхүү мэдэгдлийг хийж байна.
-МАК бол алтны уурхайгаар анх хөл дээрээ боссон байгууллага. Энэ компани алтаар ажлын гараагаар эхэлж байлаа. Гэхдээ алтаа хууль бусаар хил гаргаж зардаг байсан.
-МАК-ийн Тамгын газрын дарга Батбаатар гэдэг хүн ажлаас үндэслэлгүй халагдахдаа энэ баримт материалыг дэлгэнэ хэмээн сүрдүүлсний улмаас МАК-аас өгсөн таван өрөө байр, 9911-тэй дугаар, сонато-6 машин зэргийг Н.Номтойбаяр арга буюу түүний нэр дээр шилжүүлж байлаа.
-Мөн Н.Номтойбаяр Нийслэлийн газрын албаныханд нэлээн авлига өгсөн. Баримттай зүйлээс дурдахад Тэрэлж дэх Мэлхийн хад орчмын газрыг аялал жуулчлал ажиллуулах зорилгоор авчихаад газрын төлбөр төлөлгүй, хугацаа хэтэрсний улмаас хураалгасан байсан. Тиймээс 150 мянган долларын авлига өгч, газраа ахин сэргээсэн байдаг.
-Бас Өмнөговийн Нарийнсухайтын орд газарт нүүрсээ зөөх төмөр зам барих асуудлаар Нийслэлийн Төмөр замын хэрэг эрхлэх газарт тогтоол гаргуулахаар Хэрэг эрхлэх газрын даргад 50 мянган долларыг Chivas гэдэг вискигийн хамт өгч байсан.
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд 600 сая төгрөгийн авлига өгсөнийг дурдахгүй байж болохгүй. МАК-д ашигтайгаар эрчим хүчний асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд сайд Д.Зоригтод У.Хүрэлсүхийг нөлөөлүүлэх зорилгоор энэхүү мөнгийг өгсөн. Таван хайрцагтай мөнгө би хүргэж өгч байсан. Санасандаа хүрч тэрхүү асуудлаа ч шийдвэрлүүлсэн байдаг.
-Түүнээс гадна Дорнод аймгийн Адуунчулууны ордтой холбоотой шүүх хурал гурван жил дамнан болж байлаа. Үүнийг өөрийн талд шийдвэрлүүлэхийн тулд олон хүнд авлига өгсөн. Тухайлбал Баяндүүрэн сумын Засаг дарга Сумъяа гэж нөхөрт 50 сая төгрөгийн авлига өгснийг АТГ шалгаж байсан ч тогтоож чадаагүй. Гэхдээ энэ нөхөр 50 сая төгрөгийн авлига авсан нь үнэн.
-Энэ асуудалтай холбоотой давж заалдах шатны шүүх хурал 2011 оны хавар болсон юм. Н.Номтойбаяр мөн л шүүгчдийн бүрэлдэхүүнд 100 мянган долларыг зуучлагчаар дамжуулан өгсөн. Шүүх хурал болох өдрийн өмнө шүүгчдэд мөнгөө өгч байлаа.
-Мэдээлэл холбоо, харилцааны газрын дарга Содоо гэдэг хүнд телевиз байгуулах, орон нутгийн зөвшөөрөл авах талаар НАМЗХ-ны удирдлагуудын зүгээс санал гаргасны дагуу түүнд нийт 40 сая төгрөг өгч байсныг би авлигал хэмээн бодож байна.
-Н.Номтойбаярын өөрийнх нь зохион бүтээсэн гээд байгаа машин болон гэр бүлийнхнийх нь бусад унаа их өндөр өртөгтэй. Гэвч өндөр үнэтэй авсан ч гэсэн улсад төлөх гаалийн татварыг маш дутуу төлдөг.
Жишээ нь Н.Номтойбаяр нэг машинаа авахын тулд 300 мянган ам.долларын төлбөрийг шилжүүлсэн боловч оруулж ирэх Гаалийн татварт 60 мянган ам. доллар хэмээн мэдүүлсэн. 2011 онд оруулж ирсэн машиныг 2010 онд оруулж ирсэн болгох гэх мэтээр татварыг их дутуу төлдөг. Дүү Цэлмүүнийхээ машиныг нь ч гэсэн үндсэн үнийг нь бууруулах зорилгоор татварыг маш дутуу төлж ирсэн.
-Н.Номтойбаяр хувийнхаа нисдэг тэргээр дархан цаазат газраас маш олон тооны хориотой анг хийж байлаа. Агнасан амьтныхаа арьс, үсийг боловсруулж өөрийнхөө ангийн отгийг тохижуулсан байдаг. Жишээ нь ар дэнжийн байшинт гэдэг хойд уулаас агнасан зураг надад байна. Энэ хавар л гэхэд дөнгөж ичээнээсээ гарч явсан хоёр бамбарууштай байвгааг агнасан.
-Н.Номтойбаяр нь хувь хүнийхээ хувьд төлөвшөөгүй, архи дарс ихээр хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ араатан мэт авирладаг. Дурдах юм бол Сүхбаатар дүүрэгт байрлах Brix бааранд архи уучихаад ямар ч шалтгаангүйгээр С.Ганбаатар гэдэг хүний үүдэн гурван шүдийг цөм өшиглөж байсан. Тухайн өдрийн шөнө ТВ9 телевизийн хөтөлбөрөөр буруу харж суугаад “МАН-ын залуучууд намайг зодсон” гэдэг ярилцлагыг тэр залуу өгч байлаа. Энэ залууд гурван шүднийх нь оронд 1600 доллар өгөөд л амыг нь барьчихаж байгаа юм.
-Мөн УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгын хүү Жавхланг согтуугаар ангийн том хутга бариад алдна,тална хэмээн цавчилж дайрахад нь би болиулж л байсан.
-Бас Сүхбаатар дүүрэгт байрлах Миранда бааранд Эрэлийн Эрдэнэбатын хүүг найз нарынхаа хамт сууж байхад нь гадаа гаргаж зодоод, дээр нь шээсэн байдаг. Дараа нь гомдол гаргаад, цагдаа сэргийлэхэд хэлнэ гэхэд нь утсаар дарамталсаар байгаад болиулсан.
-Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал, өмнө нь Анод банканд ажиллаж явсан Батмөнх гэгчийг Чингэлтэй дүүргийн Face бааранд муудалцсаны улмаас машиндаа суулган авч яваад Амгалангийн гурадамжинд, өвлийн хүйтэнд зодоод, цус нөжтэй нь хольж ч байсан. Эвлэрэх журмаар Сүнжин Грандад хамт хоночихоод өглөө нь бас л зодчихсон байсан. Энэ хүнийг нэлээн дарамталсан.
-Н.Номтойбаяр хувьдаа байлдааны галт зэвсгүүдийг ихээр хадгалдаг. Энд нь ТD маркийн хоёр ширхэг гар буу бий. Тухайн үед МАК-д дотоод хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан нөхрөөс өөрийн эзэмшиж байсан буугаар энэхүү хоёр бууг сольж авсан.
Мөн Ака 47 гэдэг бууг найз Б-ээс 1300 доллараар худалдаж авсан. Одоо энэ буу нь Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст хураалгаастай байгаа. Өмнөөс нь би “Энэ буу минийх” гэж хэлээд хэргийг нь хүлээж байлаа. Аав нь мөнгө өгөөд энэ бууг худалдан авч байсан юм.
-Н.Номтойбаяр архи дарс уухаараа хүүхэн шуухантай маш их орооцолддог. Тэр нь ч яах вэ гэж бодоход гэртээ оруулаад зодож, хүчинддэг тохиолдол нэлээн байсан. Жишээ нь Бүжээ гэдэг хүүхнийг гэртээ авч хоноход өглөө нь нүд нь хавтчихсан, хөмсөг нь сэтэрсэн байдалтай гарч ирсэн. Дараа нь Эрүүгийнхээ хэдэн нөхдөөр 500 доллар өгүүлээд амыг нь бариулчих жишээтэй.
-За ноднин 2011 оны долоодугаар сард Сэлэнгэ аймагт НАМЗХ-ны чуулга уулзалт болсон. Чуулга уулзалтын дараа Сэлэнгэ аймагт байрлах Хүдэр суман дахь Н.Номтойбаярын ангийн отогт удирдлагууд болох нөхөд хонож, өнжсөн. Тодруулбал НАМЗХ-ны ерөнхийлөгч Оюун-эрдэнэ, дэд ерөнхийлөгч Амарбаясгалан, У.Хүрэлсүхийн туслах байсан Энхбаатар нар найрлацгаасан. Шөнөжин найрлаад, согтуурч ангийн отгийнх нь гэрийн үйлчлэгч Энхтуяа гэж хүүхнийг НАМЗХ-ны ерөнхийлөгч Оюун-Эрдэнэ өөрийнхөө холбоонд элсүүлнэ хэмээн энгэрт нь тэмдэгээ зүүж өгсөн. Улмаар архиар шахаж согтоогоод тэр хүүхнийг бүгдээрээ хүчиндсэн.
Эдгээрийг бүгдийг нь баримтаар хэлж байгаагийн хувьд авлигын бүх мөнгө, төгрөгийг би өөрийн биеэр зөөж байлаа. Хэн, хэнд аваачиж өгснийг он, сартай нь тодорхой санаж байна.
Зодоон, цохион, хүчингийн хэргүүдийн үед би л хажууд нь байсан. Хулгайн ан хийхэд нь хүртэл аппарат бариад, зургийг нь дараад явж байв.
Бүгдийг өөрийнхөө аюулгүй байдлын улмаас тэмдэглэж, хадгалж явсанаа хүргэлээ. Анхааруулах үүднээс мэдэгдэл хийсэн юм шүү.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=11345
URL: