Уртцагааныг нурааж шинээр барилга барихаар болжээ
Нийслэлийн өмчит обьект дунд СТӨ, Уртцагаан гэсэн хоёр том барилга байгууламж байдаг бөгөөд Уртцагаан 1954 онд, Соёлын төв өргөө 1989 онд ашиглалтад орсон аж. Харин энэ жил СТӨ-г нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж засварлах бол Уртцагааныг нурааж шинээр барилга барихаар болжээ.
Нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлийн өмчит бүртгэлтэй 630 орчим обьект байдаг бөгөөд энэ жил 86 байгууллагын түрээсийг нэмэх судалгаа хийжээ.
Үүнд СТӨ, Урт цагаан, Спортын ордон, Усан бассейн, Хүүхдийн ордон зэрэг газрууд багтсан байна. Харин 28 орчим барилга, байгууламжийг хувьчлах жагсаалтыг НИТХ-ын чуулганаар оруулахаар судалгаа хийгдэж байна.
URL: