МАХН-ынхан МАН-ынхныг тандана

МАХН-ынхан МАН-ынхныг тандана

МАХН-ынхан нам жим байсан ч өнөөдрөөс хөдөө орон нутагт ажиллахаар болсон гэнэ.

Тодруулбал зүүн аймгуудад ажиллахаар болсон байна. Уг ажил нь “Шударга ёс” аяны үргэлжлэл аж.

Тус намынхан уг аяныхаа хүрээнд намынхаа гишүүдийн саналыг сонсохоос гадна Ардын намын гишүүд дэмжигчдийн саналыг мөн адил сонсох гэнэ.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ирэх сарын 27-нд хуралдах МАН-ын Их хурлыг ажиглаж байгаа” хэмээжээ.

Түүнчлэн МАХН-ынхан Их хурлаа ирэх оны нэгдүгээр сард багтаан хуралдуулах төлөвлөгөөтэй буйгаа хэлсэн байна. Намынхаа дэмжигч гишүүдийг бус МАН-ын дэмжигч гишүүдийн үгийг сонсч, мөн МАН-ын Их хурлыг ажиглахаар болсон МАХН-ынхан юуг хүлээж байгаа нь үнэхээр сонирхолтой байна.


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих