Гадаадын иргэнээс их хэмжээний авилга авсан цагдаа нарыг шүүнэ

527-1380507472untitledАлбан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний авлига авсан Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн У.Раднаабазар нарын таван албан хаагчийг шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болох юм байна.
 Хэргийг сануулбал, шүүгдэгч У.Раднаабазар, Д.Батбаяр нарын цагдаагийн албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан байдаг.
Тухайн үед самар хууль бусаар ачиж яваа хятадуудын талаарх мэдээллийг иргэд өгсөн ч цагдаа нар газар дээр нь очоод самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдсан аж. Тодруулбал, хятадууд хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг цагдаа нарт өгч самрыг ачуулж, хилээр гаргасан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.
Хэрэв тэдний буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 263 буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр төрийн албанд ажиллах эрхийг нь тав хүртэлх жилээр хасаж, хорих ялаар шийтгэх аж.
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих